231028 | 그리움

35 6 0
                                    

Өвдчихсөн бололтой...

Бусдын харамгүй хэлдэг чихэрлэг үгс сэтгэлийг минь ер баясгахгүй юм. Чамаас ганц удаа ч болов сонсох гэж тэгж их хичээдэг байсан хэрнээ өөр нэгний амнаас мянга сонсоод ч сэтгэл минь хөдлөхгүй юм.

Чамаас өөр нэгний гаргасан сэтгэлийг уландаа гишгэлэн, чиний ганцхан ч хамаагүй зан чанарыг түүнээс хайдаг болчихсон.

Чамаас дэндүү өөр болохоор хүлээж авч чадахгүй.
Чамтай жаахан төстэй учраас илүү ойртуулж чадахгүй.

Хэнээс ч хамаагүй чамайг л нэхэж, чиний гэсэн бүгдийг хайгаад байх болж.

Би чамаар өвчилчихсөн юм болов уу?

Үхэгсдийн тэмдэглэлWhere stories live. Discover now