220713 | Чиний тухай мянга дахь бодол

56 12 0
                                    

Чамаас авсан шархыг арав гэвэл өөрийгөө гэмтээсэн минь зуу болно
Чиний тухай үнэнг арав гэвэл толгой доторх худал минь зуу болжээ.

Галзуурлын хавцал дээр зогсон нэрийг чинь дуудахад чи хэдийн холын холд замхарч
Ганцаардлын урт шөнөдөө чамайг бодон хөрвөөхөд чиний гэсэн бүхэн манан дунд уусан оджээ.

Санаж байна.

Үнэрийг чинь санахдаа би тамхи асаалаа
Амтыг чинь мэдрэхдээ би цусаа ханалаа
Тэврэлтийг чинь хүсэхдээ би далайн гүнд живж
Чиний гэсэн бүхнийг өөрөөрөө би төсөөлнө.

Гэвч чи эзгүй.
Хаана ч үгүй.
Холын хол.
Хэзээ ч бид огтлолцохгүй.

Үхэгсдийн тэмдэглэлWhere stories live. Discover now