220101 | 공허해

56 17 0
                                    

Би үргэлж чамайг харсаар ирсэн.

Оддын зүг харахдаа нүд чинь тэднээс илүү гялалздаг болохыг
Тэнгэрийг ажиглан ширтэхдээ түүнээс ч илүү тайвширдаг гэдгийг
Нар мандах тэнгэрийн заадсаас ч үзэсгэлэнтэй чиний инээмсэглэлийг
Саран авхайн намуухан туяа шиг зөөлөн харцыг чинь...

Би үргэлж чамайг сонссоор ирсэн.

Өдөржин юу хийсэн талаараа шулганачхаад гүнзгий амьсгал авдгийг чинь
Дуртай дуугаа сонсов уу амандаа зөөлхөн аялдгийг чинь
Хэнд ч сонсогдохгүй гэсэндээ бувтнаад л өнгөрсөн хамгийн чухал үгсийг
Нулимсаа үзүүлэлгүй буруу харан зөөлөн мэгшсэн чамайг...

Чиний гарыг харах бүртээ хүрэхийг хүсдэг ч
Чиний инээмсэглэлийг харах бүртээ тэврэхийг хүсдэг ч
Чиний гунигийг мэдрэх бүртээ хайрлахыг хичээдэг ч
Чиний нүд рүү харах бүртээ харцанд чинь живэхийг хичээдэг ч...

Би хулчгар. Би зориггүй.

Өөрийгөө хайрладаггүй намайг
Чи ч бас хэзээ ч хайрлаагүй.
Чи намайг харж байгаагүй.
Чи намайг сонсож байгаагүй.
Чиний хажууд оршиж буй намайг чи анзаараагүй.

Үхэгсдийн тэмдэглэлWhere stories live. Discover now