Дарвуулт онгоцон дээр суух ийм байдаг байх нь ээ. Нисэх гэдэг ямар байдгийг мэдэхгүй ч одоо л тэр үгтэй адилтгаж хэлж болох зүйлийг мэдэрч байгаа юм шиг байна. Нисэж байгаа юм шиг санагдаж байна. Нисэх ийм байдаг байх нь.
Өвөөгийн сүрдүүлгэн доор аав ээж хоёр намайг авч явсан. Энэ удаагийн аян хол ч гэсэн одоо л явахгүй бол сэтгэл хоосрох мэт санагдан, одоо л хөдлөхгүй бол далайн мөрөөдөл минь алга болох юм шиг мэдрэгдсэн.
Наран гийж байгаа болохоор далайн хэцүү зүйлийг огтхон ч төсөөлөх бодол байсангүй. Саран тодоор гэрэлтэж байгаа болохоор хүчит салхи ч надад бодогдож санагдахгүй байна.
Анх удаа л догдолсон царай тодруулж ээжтэй шөнөжин элдвийг ярьсан. Тэдгээр өдөр хоногуудын ярьж амжаагүйгээс авхуулаад ирээдүйд болох зүйлс хүртэл. Ээж анх удаа сонсож өгсөн. Бас би анх удаа ээжийн хайрыг авав уу гэлтэй инээхээ зогсоож чадаагүй. Одод надтай миний инээмсэглэлийг булаацалдан, далай надтай миний жаргалыг хуваалцана.
Олон хоног яван явсаар далайн хүнд бэрхийг туулсан надад гэртээ өвөөтэйгөө хэвтэж байх үнэхээр амар санагдсан. Амар биш ээ бүр диваажин шиг. Хүмүүс диваажинд очиж үзээд энэ үгийг хэлдэг болсон болов уу? Тэгсэн бол би ч гэсэн хэрэглмээр байна. Өвөөтэйгөө хамт байх диваажин мэт байж.
Саран үзэгдэхгүй хэд хонож хүчит салхи давалгаа л зонхилсон эдгээр өдрүүд. Онгоцны бүхээгт байгаа надад давчуу санагдана.
Хурдан хурдан далай руу гүймээр
Хоосон өрөөнөөсөө гараад үсэрмээр
Хүчит салхийг ажилгүй далай руу унавал
Худал хуурмагийг ахин сонсох хэрэггүй тэр нэгэн үзэсгэлэнт мангастай уулзаж чадна.Салхи өмнөх өдрүүдээсээ илүү ширүүсч, хөлөг маань өмнөхөөсөө илүү даавилзан хэн хүнгүй хамаг хүчээ шавхан гүйлдсээр. Энэ л дутав гэгчээр бороо асгарч эхлэх нь тэр. "Бороо ямар санагддаг вэ?" гэх асуулт далай дотор байх миний бодлыг хийсгэж орхисон юм. Хөлөг дээр байх нэг сарын хугацаанд хэзээ ч ам сольж үзээгүй хүү надтай ийн яриа өдлөө. Би энэ хүүг үнэхээр ярьдаггүй гэдэгт бат итгэлтэй байсан. Ам нь хоол идэхээс өөр ангалзаж байсан удаа үгүй болохоор, хөлөг дээр байх хүмүүстэй юм ярьдаггүй болохоор ч тэр үү ярьж чаддаггүй гэж бодсон ч би бодит байдлыг арай л амархан бөгөөд өнгөцхөн бодож байсан болж таарав. Хоолой нь анх удаа сонссон гэхэд үнэхээр баргил, уянгалаг. Сонсоод л баймаар санагдсан. Урт хөвсгөр үсээрээ нүүрээ халхалдаг энэ хүү хэд ч сонссон огтхон ч анхаарлаа сарниулж болохогүй тийм хоолойтой байх нь миний бодол үнэхээр ахарханг мэдрүүлж байх шиг.
Ахархан бодолтой болохоороо л энэ аюултай далайд дурласан байх...
Би толгойдоо элдвийг бодсоор сая л түүний асуултанд хариуллаа.
"Би бороонд тийм ч их дуртай биш ээ. Харин чи?" гэж намуухан асуувал тэр хэнд ч харуулаагүй байх гэмээр хөвсгөр үсээ хойшлуулан гоёмсог алаг нүдээрээ надруу инээгээд "Үнэхээр дуртай" гэв. Тэгэхлээр энэ хөвсгөр үстэй дуу цөөтэй хүү бороонд үнэхээр дуртай болж таарав. Бороонд дуртай хүмүүсийг сонин гэж боддог миний тэр бодол энэ удаад хүчин мөхөстөх шиг санагдлаа. Яагаад бороонд дуртайг нь асуух хүсэл үнэхээр их байсан болохоор тэр хүүг бороон дуслуудыг нэг нэгээр нь биен дээрээ мэдрэх мөчид нь "Яагаад ийм их дуртай юм" хэмээн таслан асуувал тэр нүдээ анин гараа бороонд байлгасан хэвээр надад "Намайг жаргалтай брлгодог болохоор" гэдэг товчхон хариулт өгсөн юм. Миний эргэн тойронд байдаг хүмүүсээс хамгийн анхны бороонд дуртай гэж хэлсэн энэ хүү үнэхээр л бороонд ихэд дуртай гэдгийг энэ мөчид би хангалттай мэдэрч байв. Түүний үйлдэл болон үгс бороог мэдэрч бас хайрласан байх...Шөнөжин ширүүсэн асгарсан бороо үүрийн таван цаг гэхэд зогсож хөлгийг минь живүүлчих гээд байсан давалгаа бороотой адил тэр цагт алга болно.
Ойрын хэд хоногт үзэгдээгүй наран хальтхан элчээ бидэн дээр тусгаж зарим нэгэнд жаргал бэлэглээд амжив. Надад ч мөн адил.
Түрхэн зуурын жаргал тэрхэн зуурын зовлон болж хувирдаг бололтой. Нар гарах нь дээ гэж бодон дуу аялж, хөг нийлүүлж явсан манай хөлөг үдшийн харанхуй орох дөхөхтэй зэрэгцэн хүчит давалгаа хар салхиар солигдоно.
Унтаж ч чадахгүй орон дээрээ хөрвөөх надад энэ давалгаа яг л хар дарсан зүүд мэт санагдаж амьсагалах хүртэл давчдам санагдаж байлаа.
Орноосоо босоод дээш хөлгийн тавцан руу гарвал эр эм хүйстэй бүгд л дарвуулаа барьж тогтоох гэж хүчээ шавхан зарим нь хөлгийн тавцан дээр орж ирсэн усыг хувингаар хутган буцаж далай руу асгана. Ингэж тэгэж байгаад зогсоно гэдэгт итгэсэн хөлгийн хүмүүс, энэ янзаараа байж байгаад дуусна гэж бодсон миний бодол хүчтэй давалгаа ахин хөлгийг дайрч өнгөрөхөд үгүй болсон юм. Давалгаа хөлөгт ахин саад учруулж байлаа. Бүхээг рүүгээ орох гэж явсан би хөлгийн захаар явахдаа тэрхэн агшинд хөл алдчихсан.
Заяагүй миний тавьлан дууссан гэж итгэдэг ч тэр л мөчид яг хэвээрээ байсан. Живж, ахин живж, мөн одоо ч бас живж байна.Хөлөг дээр байх хүмүүс бүгд л өөрсдийн туслалцаа хэрэгтэй газар руу гүйлдэж хөлгөөс унасан намайг харах хүн байсангүй. Намайг унасанг мэдсэнгүй. Би олигтой орилох гэтэл тэгэх ч чадал байхгүй бололтой. Хамаг биеэ сул тавиад далайн гүн рүү живсээр...
Тэр нэгэнтэй уулзах байхдаа гэсэн бодол л толгойд минь эргэлдэнэ.
Нүдээ нээвэл би далайн хаа нэгтээ байна.
Бас би амьсгалж байлаа.
Гэвч би далайд байгаа.Гэвч би далайд байгаа...
YOU ARE READING
Далайд хагдрах цэцэг
NouvellesЧиний далай надгүйгээр Миний ертөнц чамгүйгээр Чангахан орилж ч зүрхлэхгүй Муухан хашхирч ч чадахгүй