Ийш тийш харвал гоёмсог чимэгллээр дүүрсэн газар намайг угтаж авлаа. Диваажин гэдэг нь энэ юм болов уу?
Хэрэв мөн бол үнэхээр үзэсгэлэнтэй юм. Гэхдээ диваажин далай дотор байдаг хэрэг үү?Надаас өөр хүн байхгүй энэ газар хэн л хүрч ирээд асуултанд минь хариулах вэ дээ гэсэн бодол бодож ганцаараа ярьж суухад хажууханд байх нэгэн унжсан даавууны цаанаас урт цайвар үстэй, гоёмсог ягаан сүүлтэй хүн гэж хэлэх үү, амьтан гэх үү, аль эсвэл бүр дагина гэж нэрийдэх үү, үзэсгэлэн гоогийн тэнгэр байх гэмээр тодорхойлогдох боломжгүй, миний хэзээ ч харж байгаагүй төрөл зүйл саяхан миний ганцаараа ярьж байсан асуултанд хариулна. "Энэ газар диваажин биш. Мөн би ч диваажин гэх зүйлийг хаана байдгийг мэдэхгүй. Энэ газар миний орогнодог нуувч. Үзэсгэлэнтэй байгаа биз дээ. Үгүй байсан ч хамаагүй л дээ. Би ч диваажин гэгчийг мэдэхгүй болохоор чи бид хоёрын дунд эндэх диваажин ч байж болно. " гэж хэлэн нэг нүдээ анивхийлнэ.
Үзэсгэлэнтэй гэдгийг нь хүлээн зөвшөөрч байна.
Намайг түүн рүү нүдээ анивчилгүй ширтээд байсанд тэр миний урд ирээд "Би чамайг хөлөг рүү чинь буцааж хүргэж өгч чадахгүй." гэж хэлэн гоёмсог сүүлээрээ ийш тийш хөдөлнө.
Харин би энд нүдээ нээсэн цагаас эхлээд хөлгийн тухай юу ч бодоогүй явсан. Бараг л хөлөгнөөсөө унаагүй юм шиг энэ газрын үзэсгэлэнг бишрэн сууна.Хариу хэлээгүйд минь тэр гайхан над руу харсан ч бас л үг дугарсангүй.
Эвгүй байдалтай удсаны эцэст амьсгал минь авагдахаа больж эхлэв. Саяхан зүгээр амьсгалж байсан би нэг л мэдэхэд ахиж мэдрэхийг хүсдэггүй тэр мэдрэмжиндээ шумбачихав. Усан дотор тийчэлж гараараа хамраа чимхэж байтал тэр гоёмсог сүүлтэн миний хамраа чимхэж байсан гарыг минь авч өөрийн уруулаа миний уруултай нийлүүлэн зогсов. Саяхан тийчэлж байсан би хөдөлгөөнгүй гацсан ганц хором. Болоод байгаа зүйлийг ойлгож чадаагүй энэ хугацаа түүнийг надаас холдоход л бүх юм байрандаа ирсэн.
Гайхаж балмагдсандаа түүн рүү бас л удаан гэгч нь ширтчихлээ. Харин тэр инээвхийлээд "Амийг чинь аварж байхад баярлалаа гэж ч хэлэхгүй хэрэг үү?" хэмээн тунгалаг хоёр нүдээ онийлгон миний өндөрт тааруулан бөхийн зогсоно.
Юу хийх ээ би сайн мэдсэнгүй. Зөвшөөрөлгүй урууланд минь уруулаа хүргэсэнд нь ундуйцах гэтэл живээд үхээгүйдээ бас чиг баярлаж, доторх хүн минь хэдэн хэсэгт хэдэн өөр бодрол болж амнаас минь ахиад л үг унасангүй.
Тэр дээшээ гэдийж зогсоод "Баярлахгүй байгаа хэрэг үү. Тэгвэл дараагийн удаа би живэхийг чинь хараад сууж байя." хэмээгээд надаас холдон явах гэхэд нь би түүний бугуйнаас атган "Үгүй ээ баярлаж байна." гэж гацаж түгдрэн хэлээд нүд рүү нь харвал гоёмсог сүүлтэн гараа ширүүн татаж аваад "Миний нүд чамд таалагдаа юу? Бусад шигээ нүдийг минь ухаж авах уу?" гэв.
Би зог туссан. Тийм гоёмсог нүдийг харахад л сэтгэл амарч байхад ухаад авчихвал хэрхэх билээ? Төсөөлж ч чадсангүй. Саяхан л тунгалаг байсан түүний нүд хэн нэгэнд үнэхээр гомдсон гэмээр гунигтай болж усан улаан ганц дусал нулимс унагана.
Нулимс нь хүртэл миний төсөөллийг хэд дахин нугалахаар хэмжээнд юм.
Би түүний нулимсыг харан мөн л удаанаар ширтчихлээ. Ширтэхээ ерөөс больж чадахгүй юм. Өөр зүйл бодсон ч түүн рүү ширтчихээд байх миний энэ үйлдэл түүнд ихээхэн тавгүй байна уу гэлтэй.
Түүний нулимс хацранд нь шингэж дуусахад миний ам нээгдэж "Нүдийг чинь яаж ухах билээ. Хэтэрхий үзэсгэлэнтэй болохоор өөрөө ч мэдэлгүй ширтээд байна" гэж хэлвэл тэр урт шаргал үсээ оролдож "Хүмүүс үзэсгэлэнтэй болохоор л авах гэж зүтгэдэг" гэлээ.Үзэсгэлэнтэй зүйлс хэтэрхий аюултай. Үзэсгэлэнтэй болохоор хэн бүхний шуналыг хөдөлгөж сэтгэлийг нь атгадаг.
Би зориглон түүнээс "Чи далайн мангас гэж мэдэх үү?" гэж аяархан асуувал тэр "Намайг гэж бодож үзсэнгүй юу? " гэж хэлэн урдуур хойгуур минь эргэлдэнэ. Түүнийг гэж бодсон удаа надад бий. Гэхдээ ийм үзэсгэлэнтэй байхад хэн мангас гэж бодно гэж. "Үзэсгэлэнтэй болохоор биш гэж бодсон" гэж хариулахад тэр урд минь ирэн зогсоод "Чи үзэсгэлэнтэй гэдэг үгнээс өөр үг мэддэггүй хэрэг үү? Эсвэл би үнэхээр үзэсгэлэнтэй байгаа хэрэг үү? " гэв.
Яг үнэндээ энд сэрсэн цагаасаа хойш энэ үгийн хэдэн удаа давтаж хэлснээ мэдэхгүй нь."Чамайг хүмүүс махчин загас шиг арсайсан шүдтэй, наймаалж шиг олон тэмтрүүлтэй гэж ярилцдаг атал чамд хоёр гар бас минийхтэй төстэй ч арай хурц цөөхөн хэдэн л шүд байх юм. Яаж яваад мангас хэмээн цоллогдож бүх хүмүүсийн ярианы бай болсонг чинь гайхаж байна" хэмээвэл тэр "Өөрийнхөө төрөлтнүүдээс очиж асуувал илүү хариулт олно гэж бодсонгүй юу?" гэлээ. Уран цэцэн үгтэй гэх үү миний асуултыг асуултаар хариулж дөнгөх юм. Түүнээс ахин "Чамд нэр байгаа юу" гэвэл тэр энэ удаа асуултанд минь асуултаар хариулсангүй, "Байгаа. Жон Хан гэж дуудаж болно. Эндээс явах хүртлээ л." хэмээв.
Жон Хан гэж би амандаа шивнэчхээд "Нэр чинь ч бас үзэсгэлэнтэй юм." гээд аяархан шивнэхэд тэр урдаас минь холдоод "Чамайг? чиний нэр... юу юм?" гэж надруу харалгүй түгдрэн асууна.Харин би хариулсангүй. Оронд нь миний тархи эсрэг зүгт хөвж байсан. Би усанд живэхгүй бас тодорхой хэмжээнд амьсгалын бүтэц минь өөрчлөгдөж, бас усанд ч чөлөөтэй ярьж байна. Хэтэрхий ид шидийн юм. Байж боломгүй мэт. Ямар нэгэн дүрмийг зөрчиж байна уу гэлтэй.
Чиний бүх зүйлс хэний ч төсөөлөлд буухгүй
Чи гэдэг хүн хэний ч төсөөлөлд багтахгүй
Чи тийм л үзэсгэлэнтэй
Чи тэгж л оршдог
YOU ARE READING
Далайд хагдрах цэцэг
Historia CortaЧиний далай надгүйгээр Миний ертөнц чамгүйгээр Чангахан орилж ч зүрхлэхгүй Муухан хашхирч ч чадахгүй