Испани улсын үзэсгэлэнт гудамжны нэгэн гэрэлтэй кафен цонхны цаана суух хэтэрхий эрхэмсэг харц булаам ялдам төгс гэж хэлэхээр эмэгтэйн гадаад төрхөнд бүх залуус харцаа салгаж авах аргаа олж ядан байх мэт өнгөрөлдөнө. Яг л нөгөө сахиусан тэнгэр лусын дагина гэдэг нь тэнгэрээс унаад эсвэл далайгаас сэлээд гараад ирсэн боловуу гэмээр. Гэхдээ бурхан гэдэг төгс оршихуйг тийм их үзэн яддаг уу эсвэл хүмүсийг эрх тэгш байлгахыг тэгтлээ их хүсдэг үү мэдэхгүй юмдаа ямар ч л байсан төгс зүйлийг дэлхийд тэр тусмаа хүн төрөлхтөн дунд оршин байлгасан явдал алга.
Яагаад төгс биш вэ гэвэл гадаад төрх л ганц хүнийг тодорхойлох зүйл мөн гэжүүдээ та өөртөө сайн тунгаан бодоод үзээрэй. Энэ эмэгтэй гаднаа хичнээн үзэсгэлэнтэй харц булаам сайхан байж болох ч дотор нь аянга цахилах мэт аюултай цасаар шуурах мэт хүйтэн байдаг тиймээ яг л хойд мөсөн далай л гэсэн үг. Тийм аймшигт хүйтэн илчээ харцаараа хорон үгээрээ тараан орчин тойрноо аймшигтай уур амьсгалтай болгоно. Энэ бүсгүй хүнээс харшилтай ямар нэгэн өвчтэй хүн шиг л хүмүүсийг жигшин зэвүүцнэ. Тэрний ганц хайрлаж халамжилдаг зүйл бол тэрний гэр бүл юм айлын ганц хүүхэд тэр дундаа охин хүүхэд болохоор жинхэнэ хайраар услагдаж тордогдож өссөн хүүхэд аав ээж нь түүнийг үргэлж хайрлаж бөөцийлнө. Тэр ингэж өссөн боловч түүний ааш яагаад ийм бэ гэжүү тэгвэл хариулт нь зүгээр л ингээд төрчөихсөн болохоор л ...
YOU ARE READING
Soulmate👿😶
Storie d'amoreаймшигтай хүйтэн муухай ааштай эмэгтэйн хачирхалтай хайрын түүх болон сонирхолтой амьдралын тухай өгүүлнэ