Faire l'amour

1K 159 12
                                    

Тэмдэглэл 4, Жэик бол заавал болзох ёстой шалиг залуу.

...

Франц хэл бол дэлхий дахинаа хамгийн их судлагддаг 2 дах хэл.

"Хайрын хэл" гэх сонсголонтой, романтик мэдрэмж дагуулдаг энэ хэлээр сээтэгнэх хамгийн тохиромжтой.

Тамхи, дарс, шүлэг. 

Харь хүний сүнс шүгэлчихсэн аятай тэр залуу, амнаас гарах авиа бүрээрээ зүрхийг минь чичрүүлж дөнгөх нь хачин. 

...

-Чамайг Нишимуратай болзож байгаа гэж дуулсан?

Жэик хоржоонтой гэгч нь ийн лавлахдаа хайрцагтай тамхиа бүсгүй рүү сунгана.

-Би татдаггүй

-Тоогүй. Тун тоогүй. Харин Рикигийн тухайд? Түүнтэй ч гэсэн болздоггүй биздээ?

Вонён нүдээ эргэлдүүлэн "Яагаад түүний тухай ингэтлээ сонирхоод байгаа юм?" хэмээн бувтнахад залуу эр шанаагаа тулан "Харин л дээ. Хөөрхөн охид уйтгартай залуустай хамт байхыг харахаар сэтгэл өвдөөд байдаг юм" гэх нь тэр.

Түүний нэр олон охидын амнаас гардаг. Жэик, Жэик, Жэик гээд л.

Түгээмэл тохиох тэр нэрэнд сүр хүч, шунал тачаал, дур хүслийг дагуулах шид бүтээж өгсөн нь тэдгээр жаал охидын хийсэн ажил гэлтэй. 

Магад тэр бусдын зүрхэнд хэдийн булшлагдсан хэрнэ үхэшгүй мөнх үлдэх бүтэлгүй дурлал. Цаг ямагт эргэн санагалзах тэвчишгүй харуусал.

Төдөлгүй "Вонёнаа" гэх танил хоолой хадаж тэдний зүгт хөлийн чимээ дуулдахад Жэик гэнэтхэн тамхиа дарж унтраачихаад бүсгүйн бугуйнаас хөтлөн дээвэр дээр гаргаж тавьсан хаягдал шүүгээ рүү орчих нь тэр.

-Чшш!

Жэик жаал охины гайхшралд хариулах мэт ийн шивнэхдээ долоовор хуруугаараа уруулыг нь имэрлээ. Тэгснээ чадмаг гэгч нь баруун нүдээ ирмэж үл мэдэг жуумалзав.

Шүүгээний завсраар гартаа нил цэцгийн баглаа атгасан Рики ийш тийш холхих нь үзэгдэх агаад Вонён яагаад ч юм ийм байдалтай түүнд баригдахаасаа эмээнэ. 

Залуу эзэн Нишимурагийн хайлт бүтэлгүйтлээр дуусах шиг, хөвгүүн санаа алдсаар эргэн шатаар уруудахад Вонён хүндээр санаа алдлаа. Бөгчим зайд хоёул арай хийн багтсан учир хэтэрхий ойрхон зай жаал охиныг тэвдүүлж орхижээ.

[ CLASS B ] completedWhere stories live. Discover now