Гилийн тамга

1.2K 161 13
                                    

Тэмдэглэл 2, Пак Сонхүн бол мөрийтэй тоглоомын хаан.

...

Мөрийтэй тоглоомд хэн азтай нь биш хэн ухаантай нь ялдаг. Тиймдээ ч дэлхийн өнцөг булан бүрт ой тогтоолтын аваргуудыг казинод орохыг хориглодог.

Би чамайг харсан зүйлээ шууд цээжилдгийг чинь, амьдралынхаа хэсэг мөч бүрийг нэг бүрчлэн санадгийг чинь мэднэ. Тийм биш бол чи яаж бага сургуульдаа зүүж ирсэн ээмэгний минь түгжээ баруун талдаа махийчихсан байсныг санана гэж?

...

Ангийн даргаа гэмт хэргээр тэргүүлдэг дүүрэг хүртэл дагаж тэндээсээ зоорийн давхарт байрладаг казино руу шургалсан Вонён халаасандаа нуусан цахилгаан бороохойгоо тас атгасан чигтээ хөлчүүрхэл дундуур туучиж байлаа.

Жаал охин ийм газар ахлах сургуулийн дүрэмттэйгээ орж ирсэндээ харуусаж байвч одоо л Сонхүнийг алдчихвал түүн шиг няхуур хүн ахиад ийм алдаа гаргахгүй гэх бодолдоо хүлэгдэх аж.

Жан овогтийн охин Пак Сонхүн гэгчтэй 1 дүгээр ангиасаа хамт суралцаж бага балчир насандаа дотно нөхөрлөж өссөн ч дунд ангид ордог жилээсээ огцом зайгаа барьсан гэх. Бүсгүйн хувьд хичээлээс бусдад шамддаггүй уйтгартай найзтай байхыг хүсээгүй нь ялихгүй тэнэг шалтаг байсан ч хэзээ ч өөрчлөгдөхгүй Сонхүний доожоогүй авир түүнийг өөрөөсөө түлхсэн гэхэд болно.

Хэн л азгүй амьтантай нөхөрлөхийг хүсэх вэ дээ?

Вонён агааржуулалт муутай бохир казиног хөндлөн гулд туулаад ч хөвгүүнийг олж хараагүй тул гарахаар зэхсэн ч согтуу эрд түлхүүлэн хөшиг төдийхнөөр хаасан тамхины өрөө лүү орчих нь тэр.

-Юу вэ? Жан Вонён?

Бүсгүй дуу гарсан зүг харвал хайж ирсэн нэгэнтэйгээ нүүрэлдэнэ.

Хараал ид гэж, Пак Сонхүн. Өөрийгөө яаж орхих чинь энэ вэ?

 Өөрийгөө яаж орхих чинь энэ вэ?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
[ CLASS B ] completedWhere stories live. Discover now