Тэмдэглэл 6, Ян Жонвон бол мансууруулах бодис тариалагч.
...
Сэтгэцэд нөлөөлөх эм бодисыг сорох, татах , уух, үнэрлэх зэргээр хэрэглэдэг. Мэдээ алдуулагч, тайвшруулагч, сэргээш, хий үзэгдэл үзүүлэгч гээд эмнэлгийн бус зориулалтаар тун хэтрүүлэн хэрэглэсэн бүхэн таныг үргүйдэлтээс авахуулаад үхэлд хүргэх аюултай.
Хар тамхины худалдаа бол далд эдийн засагт харъяалагдах эд. Өгөөж нь түнэр харанхуйд л эргэлдэнэ.
...
Вонён бүтэн цагийн турш төөрсний эцэст хотоос зайдуухан орших барилгыг олж очиход үдэшлэг хэдийн талдаа орсон байлаа.
Бөгчим орон зайд танил биш цэцгийн үнэр давамгайлж хааяахан тамхины утаа сэнхийнэ.
Тасралтгүй нүргэлэх хөгжмийн хэмнэлд найгах залуус жаал охиныг анзаарах ч сөхөөгүй наргих агаад тэр нь ч бүсгүйд давуу тал болов уу гэлтэй, Вонён хүмүүсийн нүд хариулсаар дээд давхар луу гарж дөнгөв.
Эндхийг ажиглаж ёс журам сахиулах ёстой хүндэт ангийн дарга хүртэл шар айраг хөнтрөн зогсох нь хачин.
2 давхарт уур амьсгал харьцангуй тогтуун байх ба гэрийн эзэн зочдоо хувийн орон зайдаа халдахыг зөвшөөрөөгүй байж мэдэх.
Бүсгүй зөнгөөрөө гүйсээр хонгилын төгсгөлд орших унтлагын өрөөнд ормогцоо сандал дээр гишгэн өндийж халааснаасаа бяцхан камер гаргаснаа гэрлийн бүрхүүлэнд бэхэлж орхилоо.
Зүгээр л нэг үдэшлэг атал Сонхүн яагаад тэгтлээ ундууцав? Түүнд мөнгө зээлж албадан ажиллуулж байгаа хүн энэ үдэшлэгийг зохиож байгаа болохоор, тийм биз?
Таамаглал минь оновчгүй байсан ч хамаагүй, энэ гэрийн эзэн ямар нэг том нууцтай. Тэрийг нь мэдэхгүйгээр өөрийгөө хамгаална гэдэг тулаанд бамбайгүй орсноос ялгаагүй.
YOU ARE READING
[ CLASS B ] completed
Fiksi PenggemarБи үргэлж хэн нэгэн намайг ажиглаж байгааг мэдэрдэг.