Төгсгөлийн бүлэг

1.3K 185 9
                                    

Тэмдэглэл 7, И Хисын бол жинхэнэ мөшгөгч.

...

Зугтаж нуугдсан ч, зууралдаж наалдсан ч ялгаагүй. Хүмүүний амьдрал цаг үргэлж өрөөлийн хараан дор өрнөдөг.

Үхэл ч мулталж дөнгөхгүй энэ хараал хөрөг зураг, хэрэг явдалд хадгалагдан үлдэж хэдэн зууны дараа ч сөхөөд үзэж болмоор түүх болон хоцорно.

Бүгдээс хамааран орших амьдралд бусдын дурсамжинд өөрийгөө шигтгэж чадах нэгэн л мөнхийн амьтай.

...

Вонён шөнөжин бороонд алхсанаасаа болж өндөр халуурах ба тэрийгээ ч үл тоон биеэ хөнжлөөр ороочихоод дэлгэц ширтэн сууна.

Рикиг яаралтай түргэн тусламжийн тэрэг ирж авахад жаал охин тэсгэл алдан араас нь гүйж аргагүйдэн хоцорсон ч  эргэн үдэшлэгт очих нүүргүй тул зам даган алхсаар гэртээ ирсэн нь энэ.

Өдийг хүртэл би хорвоо ертөнц миний төлөө эргэдэг юм шиг санадаг байлаа.

Түүний хөлийг шархны лент бүрхсэн байх ба уруулынх нь арьс хатаж, зулгааснаас нь болж шархалжээ.

Гэтэл хэн ч чамд бодсон шиг чинь ихээр анхаардаггүйг ухаарах.. үгүй ядахнаа,өөрийн бичиж буй түүхдээ ч гол дүр биш гэдгээ мэдэх ямар ичгүүртэй байдаг юм бэ?

Вонёны хүүхэн хараанд ойн үзэгдэх компьютерийн дэлгэцэнд залуухан хүүгийн нойрсож буй төрх тодорно.

Жонвоны гэрт зохиогдсон үдэшлэг гэж бодтол И Хисыний гэр байжээ?

Үүр хаяарахтай зэрэгцэн сэрвэлзэн сэрсэн хүү дөнгөж нүдээ нээмэгцээ ямар нэг зүйл анзаарсан мэт гараа тулан өндийх нь хачин.

Үүр хаяарахтай зэрэгцэн сэрвэлзэн сэрсэн хүү дөнгөж нүдээ нээмэгцээ ямар нэг зүйл анзаарсан мэт гараа тулан өндийх нь хачин

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Эгц өөдөөс нь ширтэх нойрмог атлаа түрэмгий харц бүсгүйг дэлгэцийн цаанаас ч айлгаж дөнгөнө.

Дуу хураагуургүй камер ч гэлээ амны хайрцгаар нь ойлгогдох үгс Вонёныг сэртхийлгэж орхив.

[ CLASS B ] completedWhere stories live. Discover now