-Үнэхээр явахгүй гэдэгтээ итгэлтэй байна уу Соунаа?
Ээж надаас дахин лавлаж асуух ба тэр зууртаа гадуур хувцасаа өмсөж байлаа.
-Тиймээ та хоёр минь сайхан эрхлэлдэж байгаад ир би яахав гэрээ сахиад л байж байя.
Аав-ганцаараа байхаас айгаад байвал араас нисээд ирнэ биз.
-За долоохон хоног яав л гэж дээ. Би насанд хүрчихсэн том охин шүү дээ.
Аавд очиж тэврүүлэн духан дээрээ үнсүүлчихээд тэднийгээ үдэн явуулаад орон дээрээ тэрийн уналаа.
Хэдий тэдэнтэйгээ хамт явмаар байсан ч хуримын ойн баяраа тэмдэглэхээр явж байгаа болохоор яах ч аргагүй үлдсэн юм даа.
Орон дээрээ элдэвийг бодон хэвтэж байгаад нойр хүрээд байсан тул хэсэгхэн зуур нойр авахаар шийдсэн ч нүдээ нээхэд хэдийнээ бүрий болсон байлаа.
Байшин маань гурван хүн амьдрахад хангалттай том учраас ганцаараа үлдсэн чинь жоохон эвгүй л юм.
Ямартай ч элдэв зүйл бодож өөрийгөө айлгаж болохгүй учраас зурагтаа асаан дууг нь нэлээд чангаллаа.
Өөртөө багахан хоол бэлдчихээд ширээнд суутал нэг л эвгүй санагдаад болж өгдөггүй аав ээж хоёр луу залгавал тэд хэдийнээ зорьсон газраа оччихсон буудалдаа тухтай нь аргагүй тэврэлдээд хэвтэж байлаа.
-Газар үзнэ гэж оччихоод нялуураад л хэвтээд байх юмаа.
Аав-Соунаа миний охин жоохон мэдрэмжтэй бай л даа. Чамайг залгаагүй байсан бол бид хоёр энд халуу-
Аавыг яриагаа дуусгаж амжаагүй байтал ээж амыг нь таглаад
-Хүүхдэд юугаа ярих гээд байгаа зөнөг толгой вэ?! гэж хэлэн аавыг нэг цохиж аваад утсаа тасалчихав.
Манай аав ээж хоёр ч 90-ийн талыг наслаж байгаа гэхэд залуу сэтгэлгээтэй, хөгжилтэй хүмүүс гэдэг нь бараг байгаа байдлаас нь харагдаж байгаа байхаа даа.
За ингээд аав ээж хоёртой жоол ярьж цаг нөхцөөе гэж бодож байсан худлаа болчихдог юм байна.
Ганцаараа тэнэг хүн шиг өөрөө өөртэйгөө ярьсаар ашгүй нэг юм хоолоо идэж дуусгаад зурагтны өмнө суутал 'Гэртээ ганцаараа' гарч байв.
Хэдий жил болгоны зул сараар гардаг ч гэсэн үзэх болгонд анх удаа үзэж байгаа юм шиг мэдрэмж мөн догдлолыг өгдөг учраас би дуртай нь аргагүй үзэхээр шийдэн хөргөгчинд байсан хэдэн амттангуудаа өмнөө овоолоод тухтай нь аргагүй суулаа.
Кино яг эд дундаа орж байхад гэнэт хонх дуугарсанд би багагүй цочин зүрх савлаад ирэв.
Намайг гэртээ ганцаараа байгаа гэдгийг мэдээд арай хулгайч хүрээд ирсэн юм биш байгаа даа ч гэж бодож үзлээ.
Гэхдээ ер нь хаалга тогшиж орж ирдэг боловсон хулгайч гэж хаана байх вэ дээ...
____
Шинэ жил болох гэж байгаатай холбогдуулаад Home Alone гэх богино бичвэрээ эхлүүлж байна аа~
YOU ARE READING
🎀HOME ALONE🎀 |Дууссан|
Short Story-Чи гэртээ ганцаараа байгаа юмуу? |Миний юм бол миний юм!|