First love

146 19 0
                                    

Тэр үнэхээр миний таньдаг бондгор хүү гэдэгт одоо хүртэл итгэж чадахгүй нь ээ.

Өв тэгш бие, өөгүй цагаан арьс, өвөрмөц сайхан царай.

У Сэүн тэс өөр нэгэн болжээ.

"Байгаа байдлаас чинь харахад чи өнгөрсөн хугацаанд сайн байсан бололтой тийм үү?"

"Хангалттай сайн байсан гэж бодож байна"

Хэсэг хугацааны аниргүйн дараах бидний яриа ийн эхлэв.

Тэр ахлах сургуулиа төгссөн даруйдаа шууд гадаад руу сурахаар яваад долоо хоногийн өмнө л буцаж ирсэн гэсэн.

Харин түүний өөрчлөлтийн тухайд гэвэл зуун хувь өөрийнх нь хичээл зүтгэлийн ач гэж ам бардам хэлж байна лээ.

"Солонгост буцаж ирээд уулзсан хамгийн эхний хүн нь чи байсанд ямар их баярласан гээч"

"Чи намайг хараад шууд таньсан уу?"

"Мэдээж тэгэлгүй яахав. Чи яг л урьдынх шигээ хөөрхөн хэвээрээ байна"

Хэрвээ одоо миний хажууд хуучны Сэүн байсан бол би тав тухтай, өөрийнхөөрөө байж чадах байлаа.

Харин шинэ Сэүн намайг догдлуулаад байна.

"Сэүн түрүүн машинд байхад чиний хэлсэн үг..."

Бага зэрэг ичих мэдрэмж төрөөд байсан тул яриагаа удаашруултал тэр ойлгосон бололтой "Хэрэв миний анхны хайрын талаар ярьж байгаа бол чи үнэхээр миний анхны хайр байсан" гэх нь тэр.

Гэхдээ тэр өнгөрсөн дэх зүйлийн талаар ярьж байна. Харин бид өнгөрсөнд ч биш ирээдүйд ч биш одоод амьдарч байна шүү дээ.

Ямартай ч хуучны танилууд уулзсаных өнгөрсөн хугацаанд хэрхэн аж төрж байснаа ярилцан цаг орой болсоныг ч ажирсангүй.

Гэдэс маань төмпөн нүдэж байгаа аятай дуугараагүй бол хэдийнээ оройн хоолны цаг болсоныг мэдэхгүй өнгөрөх байлаа.

Ичмээр ч гэсэн Сэүн гэдэс маань хоржигнохыг сонсчихсон учраас хоолонд даахаар болов.

Хацар улайгаад халуу дүүгэх шахам байсан учраас түрүүлээд алхаж байтал Сэүн хойноос нэрийг минь чангаар дуудав.

Эргээд харвал тэр урд минь гүйж ирээд "Чи нар мандахыг харах дуртай байсан байхаа? Одоо харин нар жаргахыг надтай хамт хараач" гээд гараас минь хөтлөн хашлага руу дөхөв.

Бас нэгэн үзэсгэлэнтэй хором...

Байнга хардаг хэдий ч энэ нар өнөөдөр өмнөхөөсөө ч илүү үзэсгэлэнтэй харагдаж байна.

Магадгүй гарнаас минь атгачихсан байгаа энэ залуугаас болсон юм болов уу?

Нарнаас нүдээ салгаж чадахгүй ширтэж байтал Сэүн намуухан хоолойгоор "Чи тэр үед ч тэр одоо ч тэр энэ нарнаас илүү үзэсгэлэнтэй харагдаж байна" гэж шивнэсэн хэдий ч надад хангалттай сонсогдохоор чанга хэлэв.
















🎀HOME ALONE🎀  |Дууссан|Where stories live. Discover now