Merry Christmas

162 22 0
                                    

Өглөө нүдээ нээсэн даруйд өчигдөрийн явдал бодогдоод хацар халуу дүүгээд л явчихав.

Хэдий ганцаараа байгаа ч гэсэн зул сарын баяр болж байхад ялхайгаад хэвтээд байлтай нь биш босч усанд орчихоод ширээ засах бага сага зүйлс авахаар гэрээс гарлаа.

Баярын онцгой өдөр гэдгийг мэдсэн мэт гадаа цаг агаар үнэхээр сайхан дэлгэр байв.

Авах зүйл их биш болохоор хагас цагийн дараа гэхэд хангалттай гэртээ ирж амжив.

Мөн хоол унд бэлдэж ганц хүний ширээ засахад тийм ч олон цаг зарцуулсангүй.

Ганцаараа идэж байснаас ядаж аав ээжтэй яръя гэж бодоод залгатал бас л утсаа авсангүй.

Энэ хоёр ч хүний газар очсон биш намайг бол жинхэнэ мартана гэдэг нь л болж байна дөө.

Гомдлын мөр гээд ах руу залгах гэж байтал хаалганы хонх дуугаран очоод хартал миний муу ах дүрээрээ зогсож байв.

Тэгээд намайг харсан даруйдаа "Зул сарын мэнд заваан амьтан минь" гэж хэлчихээд хажуугаар зөрөн цааш гэр лүү оров.

"Аав ээж хоёр чамайг ямархуу байгааг хараарай гэсэн болохоор хальт ирж байна"

"Нэгэнт ирсэн юм чинь надтай хамт оноо гаргахгүй юмуу?"

"Засс юу гэж чамтай оноо гаргаж байдаг юм. Мөрөөдөөд байгаарай"

Ду Кёнсүү муу зэвүүн амьтан. Ядаж л ханьтай байх нь гэж бодож байтал намайг гахай ч гэнэ үү матар ч гэнэ үү элдэвээр хэлж байгаад л явав.

Цаг эрт байсан учраас ядаж цаг нөхцөөе гэж бодоод унтаад сэртэл оройны есөн цаг болж байх нь тэр.

Бүхэл бүтэн гурван цаг үхсэн юм шиг унтчихсан байна шүү дээ. Яана даа Ду Соун.

Он гарах гэж байхад ингээд ганцаараа суугаад байх нь утгагүй санагдсан тул зориг гарган Сэүн рүү залгаад гэртээ ирэхийг урьлаа.

Тэр удаа ч үгүй гартаа оргилуун дарс барьчихсан баясгалантай нь аргагүй орж ирэв.

"Чамайг дуудахгүй нь л гэж бодож байлаа"

"Намайг дуудахыг хүлээж байсан юмуу?"

"Өглөөнөөс хойш л хүлээлээ. Сая чи залгаагүй бол өдийд хаалгыг чинь нүдээд зогсож байхгүй юу" гээд тэр хөөрхөн инээмсэглэх нь тэр.

Хэдий жоохон ч гэсэн бэлдсэн зүйлсээрээ түүнийг дайлчихаад он гарах арай болоогүй байсан болохоор гадаа салхинд гарахаар болов.

Үнэхээр намуухан шөнө биднийг угтаж авсан ба одтой тэнгэрээс ганц хоёр цас бударч байв.

"Сэүн гадаа үнэхээр гоё байна тиймээ?"

"Тиймээ. Гоё байна"

"Дэмий зогсож байхаар ядаж тэр тоглоомын саад орчихоод ирэх үү?"

"Тэгье дээ"

Тэр ингэж хэлсэнийхээ дараа миний гараас атгаад урд алхаж эхлэв.

Тав гаруй минут чимээгүйхэн явсаны эцэст биднээс өөр хүнгүй тоглоомын талбайд ирээд бага зэргийн цас тогтсон савлуур дээр зэрэгцэн суулаа.

"Энэ жилийн зул сар миний хувьд үнэхээр онцгой өнгөрч байна" Сэүн ийн яриа эхлүүлэв.

"Яагаад?"

"Онцгой хүнтэй хамт байгаа учраас"

Чи ч гэсэн миний хувьд онцгой нэгэн болоод байгаагаа мэдэж байна уу?

"Өнгөрсөн хугацаанд чи үнэхээр их өөрчлөгдсөн. Харин зүрх сэтгэл чинь өөрчлөгдсөн үү?"

Хэдий тэнэг ч гэлээ би түүнийг одоо болтол надад сайн хэвээрээ байгаасай гэж хүсч байна.

Миний асуултын дараа тэр хэсэг чимээгүй сууж байгаад гарыг минь атган зүрхэн тушаа газартаа тавиад мэдэр гэх шиг гүнзгий амьсгаа авав.

Гайхалтай нь түүний зүрх үнэхээр хүчтэй цохилж байна. Бараг л цээжийг нь цоолоод гараад ирэх нь үү гэлтэй.

"Энэ хариулт болно гэж бодож байна. Миний зүрх одоог хүртэл чамайг хайрлаж байгааг мэдэрч байна уу Соун?"

Яг энэ мөчид бидний зүрх нэгэн хэмнэлээр цохилж, эргэлт буцалтгүйгээр бие биенийхээ онцгой нэгэн болж хувирсан юм.

"Ду Соун би чамд хайртай..."

___




Он гарахаас өмнө оруулна гэж бодож байсан боловч үнэхээр амжсангүй ээ. Маш богино хугацаанд бичсэн болохоор дутуу дулимаг зүйлс ихтэй ч энэ хүртэл уншсанд баярлалаа.

<3




🎀HOME ALONE🎀  |Дууссан|Where stories live. Discover now