Сэүнтэй хамт оройн хоол идчихээд гэрийнхээ үүдэнд иртэл өглөөхөн цүнхэлсэн гэрийн түлхүүр алга байв.
Сэүний машинд болон зогсоолд хайсан ч бас л олсонгүй.
Гадуур явж байхдаа л хаячихсан бололтой. Одоо нэгэнт олдохоосоо өнгөрсөн юм байна л даа.
Ядаж байхад цаг орой болчихсон учраас түлхүүр тааруулдаг газар дуудаж болдоггүй яах талаараа бодоод зогсож байтал Сэүн "Дэмий энд зогсоод яахав. Юутай ч эхлээд манайд оръё" гэсээр хаалгаа онгойлголоо.
Ямар үүдэндээ зогсоод байлтай нь биш яах ч аргагүй түүний араас гэр лүү нь даган оров.
Нүүж ирээд удаагүй байгаа болохоор цэгцэрч амжаагүй байх гэж бодтол тэр бүх юмаа амжуулчихсан байгаа харагдав.
Үүднээсээ эхлээд л гэр нь үнэхээр дулаахан энергитэй, тухтай санагдаж байлаа.
Тэдний зочны өрөөнд орж ирэн би буйдан дээр нь тухлаад үлдсэн бол Сэүн надад уух юм авчирахаар цааш гал тогоо руугаа явав.
"Гүзээлзгэнэтэй сүү л байна зүгээр үү?" тэр гартаа хоёр соруултай сүү барьсаар ирэх ба үнэхээр өхөөрдөм харагдаж байлаа.
"Ингэхэд чи гэртээ ганцаараа байгаа юмуу?"
"Тиймээ. Аав ээж хоёр аялалд явчихсан"
"Аан тийм байх нь"
Тэр хэсэг чимээгүй сууж байснаа "Нэгэнт орой болчихсон юм чинь маргааш өглөө л хаалганы чинь учрыг олъё. Харин өнөөдөр манайд хоноход зүгээр биз дээ?" гэж асуув.
Нээрээ хаана хонох талаараа бодоогүй юм байна шдээ. Нэгэнт орой болчихсон байхад айлд очилтой нь биш тэглээ гээд эднийд хонох бас эвгүй байдаг...
"Санаа зовох хэрэггүй дээ. Чи миний өрөөнд унтчих харин би буйдан дээр унтчихна"
Сэүн ийн хэлсэнийхээ дараа надаас хариу хүлээх мэт өөдөөс хараад байсан тул "Тэгье дээ" гэж хэлчихээд түүнээс харцаа салгалаа.
Төд удалгүй тэр надад ор засчихлаа гэж хэлэн өрөө рүүгээ дагуулж ороод гэртээ байгаа юм шиг тухтай байхыг санууллаа.
Түүнийг өрөөнөөс гарсаны дараа өмсөөрэй гэж өгсөн футволкыг нь өмсөж үзтэл надад богино даашинз шиг л харагдаж байв.
Нойр хүрэхгүй байсан болохоор Сэүний өрөөг сонирхож байтал ширээн дээр нь байсан жаазтай зураг анхаарлыг минь татав.
Төгсөлтийн баяраар бидний хамтдаа авхуулж байсан зураг...
Flashback~
Магадгүй сурагч насны хамгийн дурсамжтай үе төгсөлтийн баяр байх. Миний хувьд ч мөн адил тийм л байсан.
Нээлтийн үйл ажиллагаа дуусч дурсгалын зураг татуулах цаг болоход энд тэндгүй хүүхдүүд найзуудаараа тойрон зогсоцгоож байлаа.
Харин тэр дунд ганц л сурагч ганцаараа торойн зогсоно.
Хэдий би найзуудтайгаа мөн ангийнхантайгаа зураг татуулж болох байсан хэдий ч яагаад ч юм ганцаардан суух бондгор хүү рүү дөхсөн юм.
"Яагаад ганцаараа урвайгаад сууж байгаа юм?"
"Зүгээр л. Харин чи найзуудтайгаа зургаа даруулахгүй яагаав?"
"Даруулах гээд л ирлээ"
"Юу?"
"За алив босоод ир ээ. Хоёулаа дурсгалын зураг даруулъя..."
Flashback end~
![](https://img.wattpad.com/cover/295135941-288-k804938.jpg)
YOU ARE READING
🎀HOME ALONE🎀 |Дууссан|
Historia Corta-Чи гэртээ ганцаараа байгаа юмуу? |Миний юм бол миний юм!|