The day before Christmas

133 18 1
                                    

Сэүний гэр үнэхээр тухтай юм. Мөн хаа сайгүй үнэртэх түүний сүрчиг хэчнээн тансаг гэж санана.

Би түүнийг ингэж их өөрчлөгдөнө гэж хэзээ ч бодож байсангүй.

Бас шинэ Сэүнтэй уулзсанаасаа хойш түүнд татагдаад байгаа өөрийгөө гайхаж байна.

Би хүнийг гаднах төрхөөр нь ялгадаг муу хүн бололтой тийм үү?

Бодлыг минь үргээн Сэүн хаалга тогшоод"Өглөөний мэнд. Бэлэн болчихоод гараад ирээрэй хоол  бараг л болчихлоо" гэсээр орж ирлээ.

Бурхан минь гэж тэрний үс нь бага зэрэг чийгтэй мөн замбараагүй бас энгэрийнх нь дээд талын хоёр товч тайлагдчихсан халуухан гэж хэлэхэд ч багадмаар харагдаж байна.

Ийм зүйл бодоод зогсож байгаа даа итгэж ч чадахгүй нь. Бурхан намайг өршөөг...

Түүний хэлсэнээр угаалгын өрөө орон хэрэгтэй зүйлсээ хийчихээд гартал тэр яг ширээгээ засаад дуусч байв.

"Их юм бэлджээ"

"Анхны зочин маань болохоор мэдээж ихийг бэлдэлгүй яахав"

"Чи хоол хийхдээ сайн бололтой. Үнэхээр гоё амттай байна"

"Харин чи будаггүй бүр ч үзэсгэлэнтэй харагдаж байна"

Тэр үнэхээр намайг өөртөө бүрэн татахаар шийдчихсэн юм байхдаа.

"Чиний хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгс чинь намайг догдлуулаад байгаа гэдгийг би чамд хэлсэн билэв үү?"

"Харин чи оршин байгаа нь хүртэл намайг догдлуулж байна"

Үүний дараагаар бид чимээгүйхэн хоолоо идэж дуусгаад манай хаалганы учрыг олохоор түлхүүр тааруулдаг газарт дуудлага өгөн хаалгаа онгойлгууллаа.

"Тусалсанд баярлалаа Сэүн"

"Зүгээр дээ"

Түүний хариултын дараа хаалгаа хаах гэж байтал тэр урьтаж зогсоогоод "Зул сарын өмнөх орой гэртээ ганцаараа байж байснаас чамайг догдлуулдаг залуутай болзоонд явахгүй биз?" гэж асуув.

"Дуртайяа зөвшөөрч байна"

Яг энэ өдөр тодруулж хэлбэл зул сарын өмнөх орой би жил бүр гэр бүлийнхэнтэйгээ хамт байдаг байсан.

Харин энэ жил онцгой нэгэнтэй онцгой өдрийг өнгөрөөх нь.

Гэрт орсон даруйдаа шуудхан усанд ороод болзоондоо бэлдэж эхлэлээ.

Хоёр гурван цаг тольны өмнө эргэлдэн байж гарахад бэлэн болсон өөрийгөө эцсийн удаа тольдоод зогсож байтал утсанд зурвас ирэв.

From-Sehun

Бэлэн болчихоод яаралгүй гараад ирээрэй зогсоолд хүлээж байя.

Н

эгэнт бэлэн болчихсон учраас түүнийг удаан хүлээлгэхийг хүссэнгүй гадуур хувцасаа өмсөөд шалавхан гэрээс гарлаа.

Харин тэр намайг ирж байхыг харсан бололтой машинаасаа бууж ирэн надад хаалга онгойлгож өгөөд буцан жолооныхоо ард суув.

Бидний эхний зогсоол усан доорх амьтны хүрээлэн байсан нь үнэхээр гайхалтай.

Сэүнийг чирэн булан тохой бүрээр нь явчихсан чинь сүүлдээ бүр ядраад түр амсхийхээр шийдэн бид ойрхон байх кофе шофт орж ирэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Сэүнийг чирэн булан тохой бүрээр нь явчихсан чинь сүүлдээ бүр ядраад түр амсхийхээр шийдэн бид ойрхон байх кофе шофт орж ирэв.

"Одоо цаг тав болж байна гэдэг чинь кино үзээд, хоолонд орчихоод харихад хангалттай л юм байна"

"Сэүн гадуур явж байхаар танайд ч юмуу манайд очоод кино үзвэл яаж байна. Ядаж л арай тухтай шүү дээ"

"Мэдээж хадагтайн саналыг хүлээж авлаа"

____

Өвлийн зузаан хувцастай олон хүмүүс дунд биеэ барьж явсанаас ингээд гэрийнхээ хувцастай тухтай нь аргагүй сууж байсан нь хамаагүй дээр юм.

Сэүнийг манай гал тогоонд хөнгөн зууш бэлдэж байх зуурт би үзэх киногоо сонгочихоод буйдан налан суулаа.

Төд удалгүй Сэүн ч хажууд ирэн киногоо эхлүүлээд эд дундаа орж байтал гэнэт тог тасарчихав.

Бурхан минь гэж ганцаараа байхад тасраагүйд нь талархъя.

Аль болох Сэүнд наалдан суугаад гарнаас нь сугадтал тэр "Айгаад байгаа юмуу?" гэж асуув.

"Бага зэрэг л"

Удаа ч үгүй тэр нүүрэнд минь улам ойртоод шивнэх шахам "Тэгвэл би айдсыг чинь догдлолоор солиод өгье" гээд бага багаар дөхсөөр уруул дээр минь амтлаг үнсэлтийг үлдээв...






🎀HOME ALONE🎀  |Дууссан|Where stories live. Discover now