Гарах хаалга

87 7 0
                                    

"Ю-юу л даа, эндээс гараад нам гүм газар суун жаахан ярилцвал дургүйцэхгүй биз дээ?"

"Дургүйцэхгүй байх шалтгаан байгаа юм уу?"

"Яахав, мэдээж та надад таалагдаж байна. Тэгээд нэгэнт биелүүлж болохгүй хүсэл тань миний гарт орсноос хойш..., сүрдүүлэг гэх юм уу?"
"Хүнтэй хамт явж байх шиг байсан. Зүгээр юм уу?"
"Намайг харж байсан байх нь ээ. Яасан, би таалагдаа юу?"
Би зүгээр л ширээ рүүгээ явахаар эргэлээ. Тэр хажууд минь алхсаар "Чи ч гэсэн хүнтэй явж байсан. Тэгсэн мөртлөө надаас зүгээр үү гэж асуугаад байгаа юм уу?" Нэг өгүүлбэрийн дараа л чи гээд яриад эхлэхэд нь миний инээд хүрэх шиг болов.
"Чи бодсоноос минь хамаагүй чалчаа юм байна."
"Намайг харахаас гадна бас бодсон байх нь ээ." тэр надаас хагас алхмын урд гарангаа том гэгч нь инээмсэглэх аж.
Хэрэгцээтэйгээс хэт илүү.
Би явсаар өндөр хар өсгийт минь ширээний хөлтэй зэрэгцэж ирснээ өнгөрч одов. Энэ гарах хаалгатай ойрхон ширээнд сууснаас л болж байгаа юм. Хэрэв өөр зүгт байсан бол би түүнтэй хамт гарахгүй байсан юм.

Unwanted wishWhere stories live. Discover now