"Үзэсгэлэн гоо чинь яг өмнөх шигээ хэвээрээ байна. Заавал ингэж хэлэхийг хүссэн юм. Би хүслийг чинь аль хэдийн биелүүлчихсэн тийм үү? Би чамайг яасан ч ийм амьдр-"
Тэр шөнөөс хэд хоногийн дараа цүнхний арын жижигхэн халааснаасаа олсон захиаг би дутуу уншаад нүдээ анилаа. Бүрэн уншиж зүрхэлсэнгүй.
Тэр намайг таниж байсан юм байна. Бас би түүнд үзэсгэлэнтэй харагдсан. Тэгээд л хангалттай.
Дахиж бид тааралдахгүй байсан нь дээр. Дүрэлзсэн хоёр гал урд урдаасаа авалцвал тэрхэн зуураа авалзаад л цог ч үгүй бөхнө шүү дээ. Бид яг л тийм.
Ингээд зогсвол гал халуун насанд минь дайраад өнгөрсөн гайхалтай нэгэн залуу гэж насаараа би чамайг бодох болно.
Бор суурин дээрх шаргал галын дөлд хэн нэгний хичээнгүйлэн бичсэн чин сэтгэл аажим аажмаар бутран унахтай зэрэгцэн "Алив бос. Онгоцноос хоцрох нь."
