EPILOGUE

130 11 2
                                        

Эрэгтэй хүнийх гэмээргүй сүмбэн нарийн хуруунууд, шүүслэг ягаан уруулны чинь хамтаар эгэмний яснаас минь эхлээд биеийн минь галбирыг дагуулан доошилно.

Түүний цаг хугацаа хийгээд орон зайнд би донтож байгаа бололтой.

Гэрэл унтраалттай учир хуурамч төрх царайндаа тодруулах шаардлагагүй цаг хугацаанд;
Тэртээ тэргүй бие минь сайн дураараа үнэнийг өчиж байхад худал үгс амнаасаа унагаах шаардлагагүй цаг хугацаанд;
Элдвийг бодох завдал ч олдохгүй тул зөв бурууг тунгаан үсээ зулгаах шаардлагагүй цаг хугацаанд;

Хүсэл хэдий нүгэл болсон ч бидний л өнгөөр будагдаж буй энэ орон зайд;
Хайр бус шунал байсан ч ийнхүү мэдрэгдвэл би үргэлж хайрыг бус шуналыг л хүсэх энэ орон зайд би яахын аргагүй донтож байна.

Өрөөний чинь цэнхэр гэрэлтэй хамт би тархиа ч бас унтраачихъя. Миний эд эс бүр чиний л тархинд захирагдаг.

Шувуудын хээтэй цагаан хөшигний чинь хамтаар би мэлмийгээ ч бас ания. Хөдлөх зүгийг минь чи л хараад залуурд.

Би амьтай хүн байхад хэтэрхий туйлдчихсан байгаа тул зөвхөн өнөө шөнө л чи намайг чирээд амьдарчих.

Би өөрийгөө бүхлээр нь чамд өгье. Чи ганцхан өнөө шөнө л хоёр амь тээчих. Өглөө харин эргээд амьдрахад минь туслаарай.

Тэр намайг улаанаар будаж байсан. Хүсэл тачаал дүрэлзсэн оч биеийн минь эд эс бүр лүү үсэрсэн улангассан улаан өнгөөр

Тэр намайг цагаанаар будаж байсан. Үсэрсэн оч бүрийнх нь үнс хайр энхрийлэл үнэртүүлэн биеийн минь эд эс бүрийг илбэн таалах урсгал мэт цагаан өнгөөр

            Энэ цаг хугацаанд улаан, цагаан хоёр л тэнгэр газрын заадас, цаг минутын зүүний хаан хатан болоод заларчихсан.

Орны урдах түүний өмдний халаасанд хэвтэх цагаан цаасан дээр хар бэхээр бичсэн биелэж буй мөрөөдөл-

'Дахин нэг удаа улаан намайг төөнөж, цагаан намайг илбээсэй.'




A/N: New year eve, Tae's bthday 2 neg udur bdg n bas tavilan l bhda. Shine jilees umnu neg ym garaas gargchmar bdg, Tae-n tursun udur duusahaas umnu bas zugeer bj bhar neg ym completed bolgmoor bdg 😂
Ymar ch bsn ene ondoo bagtaagd dahiad neg bichver bichmeer bsn ym. Busdiga eruusuu duusgaj chadhgui bsn bolohoor bodoj bgd Red&White- g urgeljuuli gj bodson ym. Er n bol ene nadd tiim ch ih taalagdsangui lde ghde yhv practice makes perfect ym chin zugeer bsnaas l hamaagui dr ymda.

Bichveriig min unshdag, unshsan hun burt shine jiliin mend hurgey❤️
Uran zohiol unshdag hun hezee ch hargis, muu hun bdggui shuu.
2022 ondoo bugdeere eruul enkh, az iveeleer duuren baig 🥰
Love

Unwanted wishWhere stories live. Discover now