Ширээний ард суусан дөрвөн хүний хоёр нь л инээлдэн суух аж. Мингю болон Сүмин, тэд бага байхад нь тохиолдож байсан зүйлсийн талаар хөхрөлдөн ярьж байлаа. Өөрсдийн өнгөрсөнг.
Харин тэднийг ярих тоолонд Жонгүг Тэхёны энгэрт хэрхэн хэвтдэг байсан тухайгаа, бас Сүминий атгасан энэ гарыг атгах үед мэдрэгддэг байсан тэр л дулааныг дурсан санана.
-"Жонгүг, чи зүгээр үү?"
Мингю чимээгүй суух Жонгүгаас ийн асуух үед Жонгүгийн толгойд эргэлдэж байсан дурсамжууд сарнин алга болов. Жонгүг хоолойгоо засан инээмсэглээд "Зүгээр ээ, зүгээр байлгүй яахав. Та хоёрын ярианд саад болохгүй гэсэн дээ л."
-"Мингю чамайг их үглээ гэж байсан, надад лав Мингю л илүү үглээ санагдаж байна" гэж Сүмин хэлээд Тэхён руу харангаа "Гэхдээ Тэхён ч гэсэн их чимээгүй болчихож, Мингю хоёулаа өөрсдийнхөө тухай ярихгүй байцгаая. Олныг хамарсан яриа өрнүүлэхгүй бол чи бид хоёр хэтэрхий их ярьж байх шиг байна."
Үнэндээ Жонгүгийн хувьд тэдний яриа ямар ч хамаагүй, огтхон ч шүү. Магадгүй Тэхёны хувьд ч гэсэн тийм байх.
Жонгүг гүнзгийгээр амьсгаа аван дээш харах үедээ Тэхёнтой харц мөргөлдөв. Тэгээд түүний уруулаа хазаж байхыг олж харлаа.
"Таагүй нөхцөл байдалд орсон үедээ л хийдэг энэ зуршлаа хаяагүй байх шив."
Тэхёны энэ зуршлаас болж Жонгүг байнга түүний урууланд тос түрхэж өгдөг байснаа санав. Тэхён их огцом ууртай бас бүрэг хүүхэд байсан, олон хүнтэй газар байх бүр дургүй.
Харин Жонгүг яаж ч юм түүний тэр өргөс шиг занг тэвчээд үлдчихсэн, гэхдээ... Тэр өргөст цэцэг Жонгүгт өргөсөө зоочихоод шинээр дэлбээлнэ гэдгийг Жонгүг мэдээгүй.
-"Мингю, миний бие таагүй байгаа болохоор би тагтан дээр гарж агаар амьсгалах хэрэгтэй бололтой. Өдөр идсэн тахиа арай л түлэнхий байж."
Мингю түүнийг ямар ч тахиа идээгүй гэдгийг мэдэж байсан ч өөрт нь энд байх тухгүй байгааг ойлгосон мэт толгой дохиод,
-"Би орж ирэхээр чинь эм бэлдээд өгье" гэв.
Жонгүг өөрийг нь дагах Тэхёны харцыг мэдэрсэн ч түүн рүү харалгүйгээр тагтан дээр гарлаа.
Мингюгийн өөрийн гараар хийсэн түшлэгтэй сандал цонхны хажууханд байх бөгөөд Жонгүг шууд л түүн дээр биеэрээ нуран унав.
Намрын дунд сар гэхэд гадаа хэтэрхий дулаахан байх ажээ. Жаргах нарны туяанд модны мөчир болон өндөр барилгууд дэндүү таатай харагдаж байлаа.

YOU ARE READING
Blues and Yellows ||TK||
Romance"I'm in love with our memories, not with you." Started- Dec.19.2021 Finished- Feb.05.2022