-"Жон Жонгүг захирлын өрөөнд!"
Шалгалтын цаг дуусахтай зэрэгцэн сургуулийн эрхлэгч Жонгүгийн нэрийг дуудан ийн орилов.
Шалгалт өгсөн цаасаа өгөх зуураа Жонгүг юуг буруу хийснээ бодно. Тэр сүүлийн хоёр өдөр хичээлдээ бараг л суугаагүй. Гэхдээ захирлын өрөөнд дуудагдахад энэ шалтаг хангалттай биш, тиймээс өөр зүйл гэж Жонгүг таамаглаж байсан юм.
Жонгүг хөнгөхөн шиг санаа алдчихаад захирлын өрөө лүү удаанаар алхлаа.
Түүнийг дөхөж ирэхэд л захирлын ууртай дуу сонсогдох бөгөөд Жонгүг гүнзгий амьсгаа аван хаалгыг тогшив.
-"Ороод ир."
Захирал Жонгүгийг хармагцаа харц нь зөөлөрч түүнийг суухыг хүсэх аж.
-"Би ямар хэргээр дуудагдсан юм бол?"
Бичиг цаас нааш цааш болгох түүнийг хүлээлгүй Жонгүг шууд асуухад захирал,
-"Чамд ажлын санал ирсэн." гэх нь тэр.
Жонгүг гайхан нүдээ томруулахад захирал түүнд цэгцэлсэн бичиг баримтаа өгөв.
-"Манай сургуулийн Америк дахь хөрөнгө оруулагч компани сургуулийн шилдэг арван оюутныг үнэгүй сургаж ажлын байр олгож байгаа юм. Тэр дундаа чамд тусгай санал ирсэн."
Жонгүг итгэж чадалгүй цаасыг аван унших зуур захирал түүнд,
-"Энэ бол алдаж болохгүй боломж шүү Жонгүг, өнгөрсөн жилийн хүний эрхийн төлөөх төсөл чинь амжилттай хэрэгжсэн болохоор би чамайг яваасай гэж хүсэж байна."
Түүний хувьд энэ бүхэн мөрөөдөл нь байсан. Багаасаа Америкд сурч амьдрахыг хүссэн Жонгүгд энэ санал яг л зүүд мэт санагдана.
-"Үнэхээр итгэж чадахгүй нь."
-"Гурван долоо хоногийн дараа нислэг болно, тэр хүртэл бүх юмаа бэлдээрэй."
Жонгүг түүнд толгой дохиж яаран гарлаа. Тэгэхдээ утсаа гарган хэн нэгэн рүү залгаж байгаа харагдана.
-"Т-Тэхён!!! Юу болсон гээч!"
Жонгүг ариун цэврийн өрөөнд ороод орилох шахам ийн хэлэхэд Тэхён "Ярь л даа юу болсон юм?" хэмээн тайвнаар хэллээ.
Жонгүг хэсэг эргэлзэж байснаа дуу нь сулран "Ер нь чамайг ирэхээр хэлдэг юм билүү?"
-"Үгүй ээ ингэж болохгүй шдээ, чи өөрөө хүний сонирхол хөдөлгөчих юм."
Тэхён гомдоллох мэт хэлэхэд Жонгүг түүний урагш түрсэн уруулыг толгойндоо төсөөлөн инээмсэглэнэ.
YOU ARE READING
Blues and Yellows ||TK||
Romansa"I'm in love with our memories, not with you." Started- Dec.19.2021 Finished- Feb.05.2022