6. Your path.

537 80 23
                                    

Жонгүг Юнаг гэрт нь хүргэж өгчихөөд ганцаар алхан явлаа. Энэ хот, энэ гудамж, энэ хөшөө гээд бүгд түүнд дэндүү дотно санагдана. Магадгүй Тэхёнтой бүтээлцсэн бүх дурсамж энэ газарт л шингэчихсэн болохоор тэр биз. Хөрсөнд буучихаад шингэдэг бороон дусал шиг тэдний дурлал энэ газарт л үүрд шингэсэн бололтой.

Жонгүг харих замдаа дэлгүүр орж зайрмаг авахаар шийдэн чиглэлээ өөрчлөв. Цаг агаар салхигүй хэдий ч жиндүүхэн байх аж. Түүний хацар үл ялиг улайсан харагдана.

Гэрийнх нь хажууханд байх тохилог дэлгүүр лүү ороод Жонгүг ийшээ хэзээ хамгийн сүүлд орсноо санах гэж оролдов. Оюутан болхынхоо өмнөхөн анх удаа өөрийн биеэр өглөөний цай бэлдэнэ хэмээн шийдээд орж байсан нь түүнд өчигдөрхөн мэт санагдаж байлаа.

-"Уучлаарай гүзээлзгэнэтэй зайрмаг байхгүй юу?"

Зайрмагаар дүүрсэн хөлдөөгчинд нэг ч улаан ууттай зайрмаг байсангүйд Жонгүг гайхан ийн асуулаа.

-"Хамгийн доор нь байгаа."

Яг хойно нь Жонгүгийн таньдаг хоолой гарахад Жонгүг хоолойны эзнийг таниад амжив.

-"А-Аваад өгөөч?" гэж хэлээд Жонгүг Тэхёнд зай тавьж өгөхөд Тэхён түүний хайж байсан зайрмагийг түүнд олж өгөв. Тэгээд компьютерийнхээ урд суугаад "800 вон" гэхэд Жонгүг халааснаасаа түүнд мөнгө гаргаж өглөө.

-"Хэзээ ирсэн юм?"

Тэхён түүнд хариулт мөнгө бэлдэж байх зуураа ийн асуух үед Жонгүг "Өнөөдөр л ирсэн."

-"Тийм байх нь."

-"Чи хэзээ ирсэн юм?"

"Бурхан минь Жонгүг тэрний хэзээ ирсэн нь чамд тийм хараал идсэн сонирхолтой байна уу?"

Тэхёныг хэсэг үг дугараагүйд Жонгүг өөрийгөө дотроо харааж байлаа, гэсэн ч Тэхён түүний мөнгийг өгөхдөө "Өчигдөр" хэмээн тайвнаар хэллээ.

Жонгүг толгойгоо дохих мэт доош харчихаад чимээгүйгээр тэндээс гарав.

Түүнийг гэртээ орох үед аль хэдийн унтчихсан аав ээж нь угтаж авах нь тэр. Жонгүг удахгүй гэж ээждээ хэлсэн ч бодсон цагаасаа илүү оройтож орхижээ.

Хувцасаа тайлчихаад өөрийнхөө өрөөнд орж зайрмагаа идэнгээ зурагт үзэж байхдаа Жонгүг бодолд автсаар байв.

-"Мартаж үз л дээ гуйя..." гэж санаа алдан толгойгоо хойш савах Жонгүг үнэхээр л төвлөрч чадахгүй байгаа бололтой. Түүний үзэж байсан кино талаасаа илүү хэсэг явсан хэдий ч түүнд ойлгосон зүйл үгүй байлаа.

Blues and Yellows ||TK||Where stories live. Discover now