-"Биенд нь ямар ч өвчин зовиур алга, зүгээр л стресснээс үүдсэн ядаргаа байна."
Хүлээлгийн өрөөнд суух Жонгүг эмчийн зүг санаа амарсан шинжтэй харлаа. Эмчийн хэлсэн үгсэд эргэлзэх ч Жонгүг түүнд итгэхээр шийдсэн бололтой.
Тэхён түүний хажууханд дусал хийлгэж Жонгүг рүү гэмшсэн царай гаргана.
-"Уучлаарай, санааг чинь зовоочихлоо."
Жонгүг удаанаар санаа алдан түүний зүүгээр хатгуулаагүй гарыг барин "Надаас болж ядаргаанд орсон уу?"
-"Мэдэхгүй ээ."
Тэхён хөнгөхөн инээвхийлэхэд Жонгүг бүр мөсөн тайвширж орхилоо. Тэхён л эрүүл байж, Тэхён л жаргалтай байвал хамаа алга гэх мэт Жонгүг түүнийг даган инээмсэглэнэ.
Хүлээлгийн өрөөнд өөр нэгэн хүн орж ирэх бөгөөд тэр нэгнийг харсан Тэхён түүний зүг гайхширсан харцаар ширтэн "Та энд юу хийж---"
-"Намайг чам руу залгах үед Жонгүг эмнэлэгт байна гэсэн юм, чиний сэтгэлзүйчийн хувьд энд ирж байна." гэж хэлээд Тэхёны сэтгэлзүйч Жонгүг рүү заалаа.
-"Сэтгэлзүйч гэсэн үү? Тэхёнд хувийн сэтгэлзүйч байдаг хэрэг үү?"
Жонгүг Тэхёны сэтгэл гутралын талаар мэдэх ч хувийн сэтгэлзүйч хөлсөлж авахаар хэмжээний гүн гутрал гэж бодоогүй билээ.
-"Хэрвээ чи дургүйцэхгүй бол хоёулаа гарж алхвал яаж байна? Тэхёны эмчилгээг дуустал."
Тэхён түүний үгэнд хөмсөг зангидсан ч Жонгүгийг эсэргүйцэж чадаагүй юм. Жонгүг шууд л толгой дохин түүний араас гарав.
Ганцаар үлдсэн Тэхён Жонгүгийг хэтэрхий их зүйл мэдчихвий гэж санаа зовно.
-"Намайг Ким Намжүн гэдэг, асуухыг хүсэж байгаа юм шиг харагдаад байхаар чинь хэлж байна."
Өөрийгөө Намжүн гэж танилцуулсан Тэхёны сэтгэлзүйч ийн хэлээд Жонгүг рүү гар сунгахад Жонгүг "Намайг Жон Жонгүг, Тэхёны сайн най---"
-"Та хоёрын талаар хангалттай ихийг мэдэх болохоор худлаа ярих гэсний хэрэггүй дээ Жонгүг."
Түүний үгэнд Жонгүг бага зэрэг ичих шиг болж хоолойгоо заслаа. Намжүн цааш алхахдаа "Тэгэхээр та хоёр ярилцсан юм шиг байна тийм үү?" гэхэд Жонгүг хөнгөхөн толгойгоо дохин "Тийм ээ, гэхдээ ярилцаад удаагүй."
-"Үнэнийг хэлэхэд чамаас өөр хэн ч Тэхёнд туслаж чадахгүй гэдгийг би мэднэ ээ."
Жонгүгийн царай аажим аажмаар барайж Намжүний хэлэх үгсийг тархиныхаа хэдэн давхар шүүлтүүрээр тунгааж байв.
YOU ARE READING
Blues and Yellows ||TK||
Romance"I'm in love with our memories, not with you." Started- Dec.19.2021 Finished- Feb.05.2022