"Царайлаг убба...
Хайртай шүү" аль хэдийн дассан нэршилээ сонссон сонү убба залхуутай яа эргэж харах үед нь хайраа зарлах үед тэр бушуухан эргэж хараад алхах аж.
***
Сургуульд минь үргэлж зохиогддог хөгжмийн өдөрлөг болдог буюу радио өрөөнд орон хаалгыг нь түгжээд мик дээр очин асаагаад "1, 2," гэх үед коридорт дуу минь сонсогдов.
"Эгдүүтэй убба хайртай шүү" хэмээн аль болох зөөлөн дуугаар хэлэн түүний дуртай дууг тавиад хурдхан коридорыг орхин зугталаа.
***
"Харих гэж байгаа хэрэг үү" гэсэнд тэр багахан ууртай "мм" гэх нь тэр манай убба ууртай байх чинь ээ "түүний гарнаас долоовор хуруугаараа гогцоолдоод "хайртай шүү убба" гэсэнд тэр над руу том нүдэлж харсаар гараа татаж аваад хурдхан холдон одов.
***
Сонү уббагийн ангийг бараадан коридорт эргэлдэх үед түүнийг ангийн үүдэнд зогсох нэгэн над руу анхааралттай ширтэх аж.
Тэр манай нөгөө анги...
Нишимура рики...
Дуугүй даруухан хүү гэнэт л үсээ будуулж ирээд догь царайлаад фен групптэй хүртэл болчихсон юм даа.
Би тиймэрхүү зүйлстэй хүмүүстэй ойртдоггүй.
Чи алдартай эсвэл багахан нэр хүндтэй байх түүний галзуу фенүүдэд хамаагүй.
Хайртай нэгэнд нь ойртох л юм бол өвдөнө.
Жүенд яг тийм зүйл тохиолдосон...
Тэр тэссэн ч...
Одоо ч тэрний хайрыг үл тоох хүмүүс бий.
Гэхдээ найз залуу нь түүнийг тоож байхад хамаа байгаа гэж үү.
Хонх дугарч сонү убба гарч ирээд өнөөх хөвгүүн дээр очих аж.
Харин өнөөх хөвгүүн намайг хуруугаараа заан нэг зүйл хэлэх агшинд...
Тэр буцаад явчихсан...
Над руу бараг л хялам хийх аядаад цааш хурдхан алхаж эхлэв.
YOU ARE READING
Cutie Boyfriend
Short Story"Хөөе" "За" жаяагийн дуунд цочсон доо бүлтгэнэн эргэж харан хурдхан хариулав. Энэ хооронд урд нь ирсэн жаяа өөрөөсөө арван таваад см түүнийг хойш хананд шахан гэмгүй инээгээд "чи надад таалагдаад байна... Надтай үерхэхгүй биз" хамраа багахан үрчилз...