Гэрт ирэх үед тэр гарнаас минь тавилгүй хэрэн дээ гэмгүй царайлан инээгээд "жаахан байж байгаад оруулая" гэв.
Юу ч ярихгүй хэрэн ээ чимээгүй суугаад л байсанд өнөөдөр ангид болсон явдалыг эхнээс нь ярьж болзооны тухай бүр сүүл дээ найзуудынхаа тухай ч яриж эхлэв.
Яриан дундаа түүн рүү харах үед тэр яг ч эгц өөдөөс минь биш харин багахан доошоо харж байв.
Харж байгаа зүг рүү нь хараад ч ойлгоогүй учир "юу хараад байгаа юм" гэсэнд тэр инээн "юу ч биш...
Зайрмаг идэцгээе" гэх нь тэр.
Гэрээс үүдээс холдон гудамжний мухарт байдаг 24 цагийн дэлгүүрт ирэв.
Хэтэрхий гэхэд хэтэрхий гундуухан дуу дэлгүүрт эгшиглэх агаад худалдагч гэх эмэгтэй...
Эсвэл охин мэдэхгүй юм даа тэр бараг л унтах гэж байгаа мэт харагдана.
"Нэрс" түүнийг асуухаас урьтаж хэлсэнд тэр толгой дохиод өөртөө "минт чоко" авав.
Кассанд суух өнөөх нэгнийг сэргээхийн тулд ширээг нь тогших үед тэр биднийг анзаараагүй байснаас үүдэлтэй цочин хөмсөг зангидав.
***
"Ахх өвлийн урь ч орж байна шүү" аль хэдийн 11 сар талдаа орж бид удахгүй нэг сар болох нь түүнийг хэлэх үед толгой дохин "удахгүй төрсөн өдөр ч болох нь" гэсэнд тэр инээн "нээрээ найз охин маань их жоохон юм байна дөнгөж 17" гэх нь тэр.
Би нээрээ түүнийг ичимхий гэж өхөөрдөөд байлуу гэвч тийм байгаагүй.
Анхны болзоог л мартчихсан болхоос бусдыг нь үргэлж тэр санаачилж эрхлүүлж өхөөрддөг төрлийн хүн.
"Энэ хоёр зайрмаг холилдвол ямар амттай байх бол" гэх нь тэр.
Намайг мөрөө хавьчаад зайрмагаа долоох үед тэр хурдхан урагш тонгойн үнсээд...
Биш ээ дээд уруулыг минь сорчихсон.
Энэ үнхээр ичмээр...
Бас догдолмоор...
Ойлгомжгүй...
Тэр холдоод надад "гайтай гүзээлзгэнэ байдаг болов уу..." гэсэн ээ
"Байдаг бол ингэж л амтагддаг байх даа" гээд гэмгүй инээх нь тэр
YOU ARE READING
Cutie Boyfriend
Short Story"Хөөе" "За" жаяагийн дуунд цочсон доо бүлтгэнэн эргэж харан хурдхан хариулав. Энэ хооронд урд нь ирсэн жаяа өөрөөсөө арван таваад см түүнийг хойш хананд шахан гэмгүй инээгээд "чи надад таалагдаад байна... Надтай үерхэхгүй биз" хамраа багахан үрчилз...