08

364 55 0
                                    

"Чи үнхээр туршиж үзэх хэрэгтэй аан гээч...

жүен намху-г яасанг сана даа" гэх үед жүен эл рүү муухай харан "хүний мууд дуртай амьтан" гэсээр инээх түүнийг цохиод авав.

Яаж тайлбарлахаа сайн мэдэхгүй юм.

Гэнэт л тоохоо болиод түлхэж эхэлдэг арга байдаг даа.

Жүен үүнийг найз банди дээрээ туршиж байсан учир одоо эл намайг туршихыг санал болгов.

Гэхдээ хэрэв тэр энэ арганд унахгүй бол гайгүй болж байгаа харьлцаа минь буцан бутарч унана гэсэн үг...

Хэцүү байна.

***

Коридорт сонү убба явах бөгөөд эл намайг албадан зөвхөн өөртэйгөө ярьж буй мэт жүжиглүүлж байна.

Түүний найз залуу бэлтгэлтэй байгаа гэж тэр хэлсэн...

Тэр биднийг бүр танилцуулаагүй.

Хэзээ нэгэн цагт танилцуулна л гэж хэлсэн.

Түүний хажуугаар тоогоогүй мэт өнгөрөх үед тэр гараа өргөсөн чигтээ гацсаар үлдэв.

***

Сонү

Нэгхэн өдөрт гурав мэндлэх гэж оролдсон боловч нүдний булангаараа хялам хийж ч үл харах түүнийг хараад гайхах балмагдах зандрах холилдон учираа ололгүй саравчны мод налан суух үед жонвон гүйсээр ирээд "хён нөгөө охиноо яачихаад ганцаараа гансарчихсан яваа юм" гэв.

Намайг дуугүй харсаар байсанд "хаягдчихсан уу" хэмээн мууран инээмсэглэл тодруулан хөхрөөд эхлэв.

"Араас нь гүйж байгаад гэнэт сайн байхаа больчихон гэж байх уу" царайчлангуй харан асуухад "яахав удаан тоохгүй бол залхаад больж болох байх бас нэг тийм буцааж татах арга байдаг гэсэн" хэмээн бодлогоширон нааш том нүдлэх аж.

Эхнийх нь...

Мэдэхгүй юм даа тийм биш байгаасай гэж тархи минь хүсэх аж...

Харин хоёр дахь нь тийм бол би сэтгэлээ илчлэхэд л болно биз дээ

Гэхдээ үнхээр залхчихсан бол би яах хэрэгтэй вэ

Cutie BoyfriendWhere stories live. Discover now