05

331 50 0
                                    

Сонү убба харагдаагүй учир санаа алдсаар ширээ дэрлэж байх үед саяхан хоол хэмээн гүйлдсэн жүен эл хоёр буцаад ирэв.

Тэдэн рүү муухай харсан ч тэд анзаараагүй бололтой хажууд суугаад "чиний убба чинь ханиадтай гээд чөлөөтэй байгаа гэнэ ээ" хэмээн эл хэлэв.

Хичнээн өлссөн ч найзынхаа хайрыг бол мартахгүй гэнэ шүү...

Тэднийг өхөөрдөн инээгээд "нэг юм бодож олохгүй бол санаад галзуурах нь" гэсэнд тэд намайг хариу өхөөрдөн инээх аж.

***

Багш болгонд нэг тийм сул тал байдаг даа.

Сонү уббагийн багшийх шалгалт засах үнэн голоосоо дургүй юм билээ.

Гурван өдөр шалгалтын материалтай зууралдах амлалт өгөөд сонү уббагийн гэрийг мэдчихсэн.

Хаалгыг нь тогшсон ч хариу өгөөгүй учир үүдний сандал дээр суун гэрийг нь манан суух үед сонү убба тортой эд зүйлс мөн гэрийн хувцастай ирж явав.

Эгдүүтэй...

Тэр ямар ч үед эгдүүтэй байх юм.

Намайг харсанаа илт гайхсан төрхтэй "чи юу хийж байгаа юм" хэмээн асуув.

***

Ичих нүүргүй гэж бодох хэрэггүй шүү...

Түүнтй эгч мөн эцэг эх нь эзгүй өлсөөд бие нь өвдсөн учир гоймонгоос өөр юм идэхээр халуурсан чигээрээ дэлгүүр орсон түүний багахан түүхийг сонсоод би хоол хийх өгөх гэж байгаа минь л энэ...

Ганц чаддаг тахианы зутан шөлөө аль чадахаараа гоё хийн түүний өрөөнд орох үед тэр унтчихсан байв.

Илүү ойроос харах санаа төрөх үед шөлийг нь доош тавин түүний нүүрэнд ойртох үед тэр нүдээ нээчих нь тэр.

Тэгсэнээ нойрмог хоолойгоор "хоол" гэх нь тэр...

Тэр зүгээр л эгдүүрлийн хаан

Cutie BoyfriendWhere stories live. Discover now