《2》

989 116 3
                                    

Хаалга тогших чимээнээр нүдээ нээтэл үдэшлэг үргэлжилсээр байгаа бололтой доод давхраас чанга хөгжим сонсогдож байв.

Би орноосоо өндийж суугаад
"Хэн бэ?"

"Жонвон байна аа"

Би юу ч хэлэлгүй түүний юу гэхийг хүлээлээ.

"Юу ч идээгүй байгаа байх гээд хачиртай талх хийгээд ирлээ. Идчихээд унтаарай" гэж хэлсний дараа хөлийн чимээ нь холдсоор байхгүй болов.

Жонвон хэлэх юмаа хэлчихээд явахдаа их сайн. Намайг өөрт нь дургүйг тэр хүүхэд байхаасаа л мэддэг байсан. Тэр хэнд ч саад болдоггүй, ухаалаг, биеэ даасан хүүхэд. Гэхдээ тэр нь л намайг хамгийн их айлгадаг юм.

Бид магадгүй өөр эцгийн хүүхдүүд байгаагүй бол, эсвэл бүр огт танихгүй хүмүүс байгаад өөр нөхцөл байдалд уулзсан бол гарцаагүй тэр надад таалагдах байсан.

Цаг шөнийн 1 болж байхаар нь хичээлээ хийхээр ширээндээ суулаа. Миний дүн хэзээ ч сургуулийн тэргүүн байрнаас бууж болохгүй. Тэгэж байж би өөрийн суудлыг хамгаалж үлднэ. Угаасаа их сургуулиа төгсөх хүртэл ч урт хугацаа байна. Энэ хугацаанд намайг өв залгалмжлагчийн байр суурьнаас унагах амархан. Тиймээс би огтхон ч алдаа мадаг гаргаж болохгүй.

2 цаг тасралтгүй хичээлээ хийсний эцэст ам цангаж эхлэв. Үдэшлэг ч дуусаж хүмүүс харьсан бололтой. Ус уухаар өрөөнөөсөө гартал хаалганы урд аягатай ус, хачиртай талх хоёр тавцан дээр тавьж үлдээсэн байлаа. Гартаа бариад гал тогоонд очиж идэхээр явж байтал Хисыны өрөөнөөс эмэгтэй хүний дуу алдан орилох чимээ гарч байв. Хөл минь тэр дороо гацаж орхив.

Зүгээр дээ. Ийм зүйл болж байгаа нь анх удаа биш. Тэр бараг дунд сургуулиасаа л гэртээ охид авч ирдэг байсан гэж өөртөө хэлж тайвшрахыг оролдсон ч цээжин дотор минь тэвчихийн аргагүй нэг мэдрэмж хурчихаад дэлбэрэх гээд байв.

Гал тогоонд орж ирээд Жонвоны хийсэн хачиртай талхыг тавцантай нь угаалтуур луу хийчихээд хөргөгч онгойлгож савтай ус залгилав. Тэгтэл хажуу талаас гар орж ирэн ууж байсан усыг минь булаачихав. Дээгүүрээ цээж нүцгэн, хүзүүг нь дагаад хөлс урсчихсан Хисын савтай уснаас залгилж байснаа над руу нүднийхээ булангаар харав.

"Унтахгүй юу хийж байгаа юм? Хичээлээ юу?"

"Тийм ээ"

"Хааяа ч гэсэн залхдаггүй юм уу? Төгс хүний дүр эсгэхээс"

Түүний үргэлж намайг ингэж ёжилдог нь таалагддаггүй. Би урт амьсгаа аваад

"Өрөөндөө байгаа эмэгтэйг өглөө болохоос өмнө явуулаарай" гэж хэлээд явах гэтэл тэр араас минь

The Paper Boat  [Completed]Where stories live. Discover now