《3》

993 107 0
                                    

Хисын одоо намайг үзэн ядаж байгаа болов уу? Хэсү гэх охин аль хэдий нь аавынхаа эмчилгээг хийлгээд эхэлчихсэн. Би хожсон, тэр эмэгтэй ч хожсон. Харин Хисын одоо юу мэдэрч байгаа бол?

Хисыныг өрөө рүүгээ явсны дараа хэсэг бодолд дарагдаж суусны эцэст уулзахаар өрөө рүү нь явлаа. Өрөөнийх нь хаалгыг аяархнаар нээтэл тэр орон дээрээ цаашаа хараад сууж байв. Цонхоор сарны гэрэл тод тусах бөгөөд би дэргэд нь очиж суугаад мөрөн дээр нь ирүүгээ тавьлаа.

"Намайг уучлаарай"

Надад өөр хэлэх зүйл байсангүй. Учир нь би дахиад тэгэхгүй гэж хэлж чадахгүй. Би ч гэсэн яагаад түүний хажууд өөр эмэгтэй байлгах дургүйгээ мэдэхгүй байна.

Хисын удаанаар гараа явуулан эрүүнээс минь бариад намайг өөр лүүгээ харуулав. Тэгээд тунгалаг нүдээрээ над руу удтал ширтлээ. Нүүр нь бага багаар ойртсоор уруулыг минь шүргэх шахам ойрхон ирэхэд би гайхсандаа нүдээ том нээв.

"Ингэсэн ч би чамд ах шиг чинь санагдаж байна уу?"

Хисын хэзээ ч намайг дүүгээ гэж харж байгаагүйг би мэднэ. Гэхдээ ядаж л надад тийм байсан. 14 жилийн өмнө аав минь тэрнийг авч исрэн өдрөөс. Цаашид миний ах болно гэж хэлсэн цагаас хойш... Ахтай болохыг хүсдэг байсан би үнэхээр их баяртай байсан учраас... Тэр миний хувьд ах л байсаар ирсэн.

Маргааш нь сурагчдын зөвлөлийн өрөөнд ирээд ажлаа хийх гэсэн ч төвлөрч өгсөнгүй. Ангид надтай хамт нэг их яриад байдаггүй Хибин гэдэг охин л байлаа.

"Хибин аа"

"Яасан?"

"Чи ахтай байх аа"

"Тийм ээ"

"Ах чинь найз бүсгүйтэй юу?"

"Тийм ээ. Их удаан үерхэж байна"

"Анх ах чинь чамайг найз бүсгүйтэйгээ танилцуулахад харамлах сэтгэл төрсөн үү?"

"Мэдээж. Миний ахыг өөр хүн булааж байгаа юм шиг санагдаад уур хүрч байсан"

"Тийм үү"

Тэгэхээр би ганцаараа сонин биш байх нь. Бүх л охин дүү нар ахыг нь хэн нэгэн булаагаад явах вий гэхээс айдаг.

"Гэхдээ одоо бол зүгээр ээ. Одоо бол тэр эгчийг ахыг минь яаж тоосон байна аа л гэж боддог"

Би дараагийн асуултаа асуух уу болих уу гэж хэсэг эргэлзсэний эцэст

"Хэн нэгэн хацар дээр чинь үнсэхэд догдолдог бол юу гэсэн үг вэ?" гэж асуухад минь тэр

The Paper Boat  [Completed]Where stories live. Discover now