2-0

615 80 8
                                    

Зах нь үл харагдах саарал үүл тэнгэр бүрхсэн намрын сэрүүхэн өдөр бараг түгжрээгүй сөүлийн гудамжаар нэгэн машин салхи татуулан давхина. Арын суудалд нь цайвар өнгийн хослол өмсөж үсээ цэвэрхэн янзалсан Хисын 7 жил ирээгүй улсынхаа нийслэлийг яаж өөрчлөгдсөнийг ажиглан сууна.

Үнэндээ мэдэх юм алга. Өмнө нь ямар байсныг, одоо ямар болчихсоныг нь ер ялгасангүй. Яг л түүний сэтгэл 7 жилийн өмнөх тэр хүйтэн өвөлд гацчихаад байгаа шиг.

"EL группын дэргэд бараг ирчихлээ. Ороод гарах уу?" гэж жолоочийг асуухад Хисын толгой сэгсрээд

"Зүгээр л энэ хавьд түр зогсчих"

Машин зогссоны дараа Хисын суудлаа налаад чимээгүйхэн олон хүн орж гарах өндөр барилгын хамгийн дээд талын цонхыг ширтэн суув.

"Тэнд Исыл байгаа болов уу?" гэсэн бодол бодогдохын төдийд зүрхийг нь нарийхан зүү нэвтлээд орох шиг санагдав. Сэтгэл дотроо ч бодохоос зүрхшээж явсан нэр нь толгойд нь дахин дахин сонсогдоод байсанд жолоочдоо яв гэж хэлэх гэж байтал утас дуугарлаа.

"Байна уу?"

"Ажошши!"

Мирагийн ууртай хоолой чихэн дээр нь тас хийсэнд Хисын инээмсэглээд

"Мэдчихсэн үү?"

"Солонгост ирчихээд надад яагаад хэлээгүй юм бэ?"

"Өнөө орой буцаад явна. Саад болоод яах вэ гэж бодсон юм?"

"Хаана байгаа юм бэ? Байгаа газраа байж бай. Би яг одоо очлоо"

"EL групп. Ойрхон чиргүүлтэй зайрмагны машин харагдаж байна"

"Ойлголоо. Битгий яваарай" гээд утас тасарч Хисын санаа алдаад нүдээ анив.

Мирад л үгүй гэж хэлж чадахгүй юм даа.

Бороо шиврэх чимээ гарч нүдээ нээн гадагшаа хартал 4 орчим настай гэмээр жижигхэн хүүхэд ганцаараа зайрмагны машин руу гүйж байв. Эргэн тойронд нь хамт яваа гэмээр хүн харагдсангүй. Хүүхэд зайрмагны машины дэргэд очоод халааснаасаа ямар нэгэн юм хайсан ч олсонгүй бололтой уруу царайлав.

Бороонд хүүхэд ганцаараа явж байсанд санаа зовсон Хисын машинаасаа буун тэр зүг рүү явлаа.

"Юу хайж байгаа юм?"

"Аавынхаа өгсөн мөнгийг алга болгочихлоо" гэхэд Хисын инээмсэглээд хүүд зайрмаг авч өндөрт нь тааруулан суугаад гарт нь атгуулав. Тэгтэл хүү түүн рүү хуруугаа заасаар

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 02, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

The Paper Boat  [Completed]Where stories live. Discover now