《10》

846 100 12
                                    

Цонхоор өглөөний нарны туяа орж ирэн Хисыны цагаан арьсыг гэрэлтүүлж байв. Гарыг нь дэрлэн нойрноосоо сэрж ядан байхад Хисын чимээгүйхэн үсээр минь оролдож байлаа. Түүний өрөөнд ингээд өглөөг хамтдаа эхлүүлж байгаа нь энэ. Би түүний өрөөн дэх хуучны модон төгөлдөр хуур луу ширтсээр

"Таныг төгөлдөр хуур тоглох дуртай байсан гэсэн"

"Хэн?"

"Номлогч"

"Тэр сүм рүү явсан байх нь ээ?"

"Тийм ээ"

Хисын хажуунаас минь босож төгөлдөр хуурын ард суугаад даралтууд дээр нь гараа тавив.

"Би ээжийнхээ талаар нэг их зүйл мэдэхгүй ч намайг сүмд үлдээгээд явахаасаа өмнө төгөлдөр хуур тоглож амьдралаа залгуулдаг байсныг нь санадаг. Шөнийн цагаар баарнуудаар жаахан хүүгээ хөтлөөд явдаг байсан"

Тэр ганц хоёр ноот тоглонгоо уруулныхаа буланд багахан инээмсэглэл тодруулж "Тэр хүн үргэлж миний дэргэд байсан болохоор орхиод явсанд нь үзэн ядаж чадаагүй. Заримдаа нөгөө хүнийхээ төлөө үлдээгээд явахаас өөр аргагүй болдог" гэж хэлээд над руу харлаа.

"Нэг ая тоглоод өг л дөө" гэж гуйхад тэр суудлаасаа босоод "Дараа" гэж хэлэв.

Орон дээр ирж суухад нь би дээр нь гарч хүзүүгээр нь гараа оруулаад "Надад асуух зүйл байна"

"Юу?"

"Хэзээ надад дурласан юм?" гэхэд тэр намайг ор луу түлхэж "Хэтэрхий их юм асуугаад байна" гэлээ.

"Тэгвэл энэ төгөлдөр хуур хэнийх юм? Их хуучных юм шиг харагдаж байна"

Хисын бэлхүүсээр минь гараа оруулан хойноос минь тэврээд "Ээжийнх. Сүүлд хайж үзээд үүнээс өөр юу ч олоогүй" гэхэд нь би гараас нь барьж "Царайг нь санаж байна уу?"

"Үгүй ээ"

Би хэсэг зуур чимээгүй хэвтсэний эцэст "Бидэнд хэр их хугацаа үлдсэн бэ?"

"2 сар"

Толгойгоо аяархан дохиод орноосоо босон хувцсаа өмсөж эхэлтэл Хисын "Явах гэж байгаа юм уу?"

"Тийм ээ"

"Жонвон маргааш ирнэ биз дээ"

"Тийм л дээ. Гэхдээ гэрээ хоосон байлгамааргүй байна"

"Хоосон байлаа гээд яав л гэж"

Хисын орноосоо босож ирээд цамцыг минь товчилж, үсийг минь хойно боож өгөв. Жонвоны цагаан ороолтыг хүзүүндээ зүүх гэтэл тэр гараас минь барьж аваад

The Paper Boat  [Completed]Where stories live. Discover now