Илч. Одоо хүртэл нуруу минь халуу дүүгнэ. Нуруунаас авхуулаад бүхэл биеийг минь бүлээн илч эзэмдсээр.. Яагаад түүнээс холдсон хэрнээ, амьсгаа минь дарагдсан хэрнээ ингэж халуу дүүгсээр, зүрх жаргалаар бялхсаар байгаа юм бол? Тэр намайг бодож байгаа хэрэг үү.. Үгүй ээ, би л түүнийг толгойндоо байлгасаар байгаа болохоор тэр байх..
Утас дуугарна.
-Эвис, чи болчихсон бол очоод авах уу?- Рон ах тайвнаар асуулаа.
-Тэгээ, хүлээж байя.
Энд орж ирээд нилээд удчихжээ. Захиалсан кофе маань хүртэл хөрчихөж. Ердөө ганц л балгасан юмсан. Нар шингэн, тэртээ холд ягаан зам татуулсаар бүрэнхийг тосон авав. Ингэхэд би яагаад ингэтлээ их гунигт автчихваа...?
*************************************
-Хангалттай хугацаа байсангүй юу, хонгор минь? Чи их ургавар харагдаж байна.- Эгч маань хажууд суунгаа асуулаа.
-Үгүйдээ, яалаа гэж. Харин ч сайхан байлаа. Тэгж байгаад дахиж очноо.- би инээмсэглэн түүнийг наллаа.
-Өө, чи арай манай эндхийг ганцхан худалдааны төвтэй гэж бодсон юм биш биздээ? Тэндээс илүү том, сонирхолтой газрууд зөндөө бий. Жоохон зайтай л болхоос.
-Тэгвэл дараа та хоёртой хамт явья.
Би түүний духан дээр үнсээд, сайхан амрахыг ерөөгөөд дээш өрөөрүүгээ зүглэлээ.
Орон дээрээ хэвтээд л нам унтчихав.
Энд ирээд аль хэдийн 20иод хоночихжээ. Цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрч байна даа. Өнөөдөр бид 3 даруулт завиар далайд аялана. Янзтай сонсогдож байгаа биз? Би хүлээж тэсэхгүйнэээээ...
Далайн үнэр. Чийглэг, зөөлөн, гаа мэт сэнгэнэсэн тийм сайхан.
-Эвис, энийг түр барьж байгаач?- Ах маань завьны хойд хэсгээс зургийн аппаратаа авахаар явлаа. Тэр үргэлж л зураг дардаг. Аливааг мартахгүйн тулд биетжүүлэн үлдээх нь зөв ч, хааяа ахын маань энэ зан арай хэтрээд байгаа юм шиг санагддаг. Миний өглөөнөөс орой хүртэл юу хийсэн тэр бүгдийг аваад аав ээжрүү заримыг нь явуулна. Аймшигтай. Эхэндээ эвгүй залхмаар байсан ч одоо бол зураг дарахгүй болохоор нь сонин санагдаад байдаг болчихсон шүү.
-Энэ дурласан авхайг хараач.- Рон ах эгчид маань сая дарсан зургаа харуулан хэллээ.
-Үнэхээр үзэсгэлэнтэй юмаа Эвис маань.- эгч надруу инээмсэглэн ширтлээ.
-Би харж болох уу?
-Бололгүй яахав, Эвис.
Үс нь салхинд намиран, цаана байх өөр нэгэн завьруу харан зогсох хөөрхөн охин. Би хэзээ ч өөрөө өөртөө ингэж хангалттай ихээр таалагдаж байсангүй.
Цаана байх завь наашаа дөхөөд ирлээ. Ингэж ойртож ирж байгааг бодоход ах эгч хоёрын танил бололтой.
-Хүүе, Грэг сайнуу? Сайхан амарч явна уу?- Рон ах инээмсэглэн даллалаа. Хариуд нь нөгөө эр бас мэндлэн, Морган эгч эхнэртэй нь ч бас мэндлээд авлаа. Тэд сайн найзууд бололтой, бие биерүүгээ дулаахнаар инээмсэглэцгээн юм ярина.
-Наялл, чи дотор байна уу?- Грэг түрүүлж ороод шатаар өгсөнгөө ориллоо. Хүү нь байгаа юм шиг байна гэх мэтийн юм бодон тэднийд орлоо. Тун тохилог, цэвэрхэн, "дулаахан" байшин. Нилээн цэлгэр том цонхтой бөгөөд түүгээр далай, түүнтэй хаяа нийлүүлэн эцэс төгсгөлгүй үргэлжлэх хөх тэнгэр, хөөсөн чихэр мэт цагаахан үүлс, гялтганан гялбах шаргал элс гээд л дэндүү үзэсгэлэнтэй харагдана.
-Найзуудтай минь танилцаач- гэх Грэгийн дуунаар эргэж хартал.....
A/N: За залуусаа уучлаарай. Хичээл ихтэй завгүй болохоор амжихгүй юм. Удахгүй дараагийн бүлгийг нийтэлнээ. :) xx.
ВЫ ЧИТАЕТЕ
Summer Love (Niall Horan fanfiction)
FanfictionСэтгэлд бүлээн, дурсамжинд тод үлдсэн зүйлс л эргээд харахад хайр мэт, хайраар бүтээгдсэн мэт..