Шар. Бурхан минь! Хөлдсөн зүрхийг минь догдлуулж чадсан тэр өнгө. Нээрээ одоо санахад түүний нүдний өнгийг сайн ажиглаж чадаагүй юм байна.
Үнэхээр үзэсгэлэнтэй юмаа. Хөх цэнхэр ногоон шар гээд хорвоогийн хамгийн сайхан өнгүүдийг тэр харцандаа цогцлоожээ.
-Наялл Хоран- тэр Рон, Морган хоёртой аль хэдийн танилцчихаад надруу гараа сунган зогсож байлаа. Би ертөнцөөс тасарчихсан түүний харцанд нь живж байв.
-Э-э-вис Энбри. Эвис гэхэд болноо.- бурхан минь би чинь яагаад л гацаж, түгдрээд байна даа. Ичмээр юм!
-За за. Бүгд танилцчих шив. Рон, та хэд бидэнтэй цуг өдрийн хоол барьвал дургүйцэхгүй биздээ?- Грэг алгаа хавсран асуулаа. Рон ах, эгч бид хоёрлуу эргэж хараад
-Хонгорууд минь?- тэр надруу "Энэ шар толгойт чамд таалагдсаныг мэдэж байна шүү" гэсэн харцаар ширтсээр..
-Тэгэлгүй яахав, удаан уулзаагүй найзуудад ярих зүйл их байгаа байхаа- би тэдэнрүү хамаг байдгаараа л ярзайлаа.
-Бүгд ширээнд сууцгаагаарай.Грийлдсэн загас үнэхээр амттай байлаа. Гэхдээ энд надаас өөр хоолны амт анзаарч байгаа хүн алга. Бүгд л ам хуурайгүй сонин сайхан ярьцгаана. Хоёроос бусад нь. Наялл бас Би.
-Наялл, чи гэрээ Эвист үзүүлээч.- Грэг намайг ширээнээс босч байхад хэллээ. Өө бурхан минь, би түүнээс аль болох хол баймаар байхад яагаад вэ?
-Тэгье дээ. Наашаа Эвис.- юунд гэдгийг нь мэдэхгүй ч миний нэр түүний амнаас ямар гайхалтай сонсогдсон гээч.. Урьд нь хэзээ ч гоё сонсогддоггүй байсан нэр минь ийм уянгалаг байсан гэжүү? Үгүйдээ, түүний амнаас, тэр сайхан хоолойгоор нь дуудагдсан болохоор ингэж байгаа байх.
-Эвис?- бурхан минь, би хайлж урсаж байна.
-Аан за.- би түүнийг дагаад нөгөө өрөө рүү орлоо.-Чи эндхийх биш байхаа?
-Тиймээ. Би New York-т амьдардаг.
-Энд амарч яваа юмуу?- тэр буйдан дээр суунгаа асуулаа. Тэгснээ нүдээрээ урд нь байх сандалруу дохив.
-Авга эгчийндээ ирсэн юм. Ерөнхийдөө амарч явна. Амьдралдаа анх удаа далай үзэж байгаа минь энэ.- өө би чинь яагаад л далан булчирхайгаа тоочоод байна даа. Шүүлэг өгдөгөөс ч аймар санагдчихлаа.
-Аан. Манай энд тэгээд ямар байна? Таалагдаж байнуу? - Дур булаам ханхүү хөдөлгөөн бүрийг минь алдалгүй ажиглана.
-Үгээр зүйрлэшгүй гайхалтай.- би инээмсэглэн хариуллаа.
-Шүрэн арал дээр очиж үзсэн үү?
-Үгүйээ, анх удаа сонсож байна.- Рон ах яагаад тийш нь авч яваагүй юм бол? Хачин л юм.
-Тэгвэл би чамд үзүүлнээ. Хэзээ завтай вэ?- гэгээн эцэг минь, би үүнийг болзоо гэж ойлгохуу? Яанаа! Юу гэж хариулах вэ?
-Маргааш ч завтай л...- намайг үгээ гүйцээгээгүй байтал
-Тэгвэл маргааш 2 цагт. Тохирох уу?- Түүний нүд, харц, инээмсэглэл.. Бүх зүйл нь намайг ховсдсон байв. Үгүй гэж хэлж яахан зүрхлэх билээ..
-Тохирлоо.A/N: Хэтэрхий богинохон болчих шиг боллоо, Уучлаарай залуусаа. Таалагдсан бол воте, коммэнт ;) thanks for reading xx.
ВЫ ЧИТАЕТЕ
Summer Love (Niall Horan fanfiction)
FanfictionСэтгэлд бүлээн, дурсамжинд тод үлдсэн зүйлс л эргээд харахад хайр мэт, хайраар бүтээгдсэн мэт..