-Эвис, чи миний цэнхэр даашинзыг хараагүй биз?- эгч цаад өрөөнөөс баахан хувцас тэвэрсээр гарч ирлээ.
-Үгүй ээ, хараагүй юм байна. Та юу өмсөхөө одоо болтол шийдээгүй л байгаа юмуу?- би инээдээ барин асуулаа.
-Тэр даашинз миний хамгийн дуртай нь байсан юм, даанч олдохгүй нь. Одоо яадаг юм билээ..- Морган санаа алдан тэвэрсэн хувцаснуудаа сандал дээр тавьлаа.
-Энэ даашинз таньд их сайхан зохино доо.- би нөгөө хувцаснуудаас хамгийн дажгүй өнгөтэйг нь гарган ирлээ. Ягаан хүрэн өнгийн газар шүргэсэн нимгэн даашинз. Цээж хэсгээрээ бага зэрэг бариу тул эгчид зэвүүн зохих нь гарцаагүй.
-Үсэндээ бага зэрэг долгион оруулаад- би үсийг нь задгайллаа. Шуучихсан байсан болохоор задлахад яг тохирсон долгионтой болсон байв.
-Энэ сандаалыг өмсөөд- би шүүгээнээсээ хамгийн хайртай сандаалаа гарган эгчийнхээ урд тавилаа.
-Бас энэ зүүлтээ зүүчих- үнэт эдлэлийнх нь хайрцагнаас улаан бадмаараг шигтгээтэй зүүлтийг нь гарган ирэв.
-Ингээд л та хамгийн үзэсгэлэнтэй нь болчихлоо.- би түүнрүү инээмсэглэлээ.
Морган итгэл муутайхан надруу жуумалзаад тольны ард оров.
Би аль хэдийн түүнийг ямар гайхалтай харагдахыг нь төсөөлчихсөн байлаа. "Чи үнэхээр итгэлтэй байнуу?" эгч амандаа бувтнасаар гарч ирэв.-Гэгээн эцэг минь, та үнэхээр үзэсгэлэнтэй бүр үнэхээр төгс харагдаж байна.-инээмсэглэл өөрийн эрхгүй нүүрэнд тодорно.
-Би нилээн таргалчихжээ.
-Үгүй ээ, та бүр үнэхээр тачаангуй харагдаж байна. Бага зэрэг жин нэмсэн чинь харин ч зохиж.
- 2 жилийн өмнө хамаагүй туранхай байжээ. Ингээд явбал үнэхээр зүгээр гэж үү?
- Та хамгийн хөөрхөн нь бай....- намайг үгээ гүйцээгээгүй байтал "Хонгор минь, өмсөх хувцсаа олсон уу? Явах цаг бол......" Рон ах өрөөнд орж ирээд эгчийг харснаа таг гацчихав.
- Яасан бэ, Рон? Онцгүй байнуу?- Морган эгч толинд дахин нэг харснаа итгэл муутайхан асуулаа.
- Үгүйдээ үгүй. Чи минь хамгийн үзэсгэлэнтэй нь шүү дээ. Би зүгээр л 10 жилийн өмнө амьдралдаа хийж болох хамгийн зөв сонголтыг хийжээ л гэж бодож байлаа. Чамдаа хайртай шүү!- эгчийг үнсэхэд хацар нь улаа бутраад явчихав.
- За хайрын шувуухайнууд минь явцгаадаа. Би ганцаараа алзахгүй ээ.- хамаг л сайхнаараа ярзайн тэднийг үдлээ. "Би ч бас болзоотой юм чинь хохохо"
ВЫ ЧИТАЕТЕ
Summer Love (Niall Horan fanfiction)
FanfictionСэтгэлд бүлээн, дурсамжинд тод үлдсэн зүйлс л эргээд харахад хайр мэт, хайраар бүтээгдсэн мэт..