Хэсэг хүмүүсийн хашгирч шуугилдах чимээ намайг сэрээчихлээ. Нойроо харамлан буцаад унтах гэж хичээсэн ч хаширгаан нь улам нэмэгдэн тархины бүхий л нугалаасанд орох шиг.. Тэсэлгүй орноосоо босон шуугиан хаанаас гарч байгааг мэдэх санаатай хэсэг суулаа. Дөнгөж шөнийн 2 цаг.. "Байшин дотроос лав биш бололтой, тэгэхээр энэ шөнө дунд ямар гаж новшнууд нь орилолддог байнаа?!?" би үглэсээр тагтруугаа гараад хартал хэсэг залуус далайн эрэг дээр галын наадам хийж байгаа бололтой нүсэр дуу чимээ гарган орилолдоно. Хөршүүд маань дэндүү тэвчээртэй хүмүүс бололтой. ГАЖИГ юм.
Буцаад унтах гэж хичээсэн ч нөгөө л "аймшигт" шуугиан. Би доош буун Рон ахын ажлын өрөөнөөс утасны лавлах авлаа. "өө энд байна, одоохон та нарыг эндээс хөөгөөд өгнөө, заваан амьтад минь!" Би шөнийн эргүүлийн утасруу залган, энд юу болж байгааг ойлгуулаад хаягаа хэллээ. Бурхан минь, хурдхан шиг л ирж үзээсэй.
Би цонхоороо цагдаа нар нөгөө гаж амьтдыг бүгдийг нь машиндаа "чихэн" авч явахыг харан зогсоно. Бараг 20иод өсвөрийхөн. Улаан, цэнхэр, ягаан үстэй охидууд, биеэрээ дүүрэн шивээстэй залуучууд. Ugh too weird.. Эндхийн хүүхдүүд бүгд ийм биш л гэж найдья...
Нарны гэрэл арьсан дээгүүр минь бүжин, дулаахан илчээрээ төөнөнө. 10аад жилийн турш сэрээсэн кофены танил үнэр биш гааных гэмээр тийм таатай сэнгэнэсэн үнэр намайг орноосоо босоход хүргэлээ. Хөшигөө нээхэд мяралзан үзэгдэх гүн хөх далайн хязгаарт хараа үл хүрнэ.
Энэ л далайн давалгаа бүхэнд миний зуны амралтын гайхалтай дурсамжууд хадгалагдах ёстой :)
*****************************************
Хаалга тогших чимээнээр бодлоосоо саллаа.
- Эвис, өглөөний цайгаа уугаарай.
-За одоо буулаа- би халадаа нөмрөөд, өрөөгөө дахин нэг тойруулж харчихаад хаалгаа хаалаа. Яг л зүүдлэж байгаа юм шиг, эсвэл энэ байшинд ид шид үйлчилээд байгаа юм болуу? *****
-Өглөөний мэнд- Рон ах ууж байсан цайгаа ширээн дээр тавин, надтай мэндэллээ.
-Танд ч бас өглөөний мэнд.- би инээмсэглэн хариу мэндлэв.
-За хонгорууд минь, сайхан хооллоорой!- Авга эгч маань таваг дүүрэн pancake урд тавилаа.
-Гайхалтай амттай байна, та шилдэг нь шүү :)- би амруугаа чихсэн хэвээр эгчрүүгээ инээлээ.
-Баярлалаа, эвис.
*****************************************
Бид 3 яг одоо дэлгүүр хэсч байна. Яг ч бид 3 биш лдээ, би хэсч тэр 2 намайг харгалзаж яваа юм.
-Эвис, тэр дэлгүүр их дажгүй. Дандаа handmade зүйлс зардаг юм.
-Би ганцаараа байж чаднаа. Та 2 надад санаа зоволгүй өөрсдийнхөө ажлийг амжуул :)- би Рон ахруу харлаа. Тэр инээмсэглэн толгой дохиод эгчийн чихэнд юм шивнэлээ.
-За за, Гэхдээ болгоомжтой байгаарай. Болчихоороо залгаарай за юу?- эгч маань хацар дээр үнсээд тэр 2 цаашаа явав.
Би эргэж авга эгчийхээ зөвлөсөн тэр дэлгүүрлүү орлоо. Бүүдгэр харанхуйвтар хэрнээ тун тухтай дулаахан орчин намайг бүчин авав. Хуучин эдлэлүүдээр дийлэнх булангаа дүүргэсэн хачин этгээд гэхдээ "янзтай" дэлгүүр байлаа. Шилэн хоргонд байх гүн цэнхэр өнгийн чулуун зүүлт харцыг минь өөрийн эрхгүй татна.
-Гоё өнгөтэй юм.- ард минь танихгүй хүний дуу гарахад би цочин эргэж харлаа. Шар. Нүдэнд минь туссан хамгийн эхний зүйл.
-Сайнуу, чи худалдагч нь уу?- нөгөө шар толгойт надаас асуулаа. Бүдэг гэрэлд түүний үс харц булаам гайхалтай харагдана. ( Нарны гэрэлд бол өөр л байх лдаа :)) ) Намайг хариу хэлэхээс урьтаж 40өөд насны эмэгтэй цаад өрөөнөөс гарч ирлээ.
-Би байна. Юу сонирхсон юм?- эмэгтэй нүдээрээ инээмсэглэн бид 2луу дөхөв. Хажууд зогсох blonde надруу ширтээд байсан тул
-Энэ бугуйвчийг авья- би нүдэнд туссан хамгийн эхний бугуйвчруу заалаа.
-Болноо, би уутлаад өгье.
-Баярлалаа.
Би дэлгүүрээс гарлаа. Одоо л дотор тайвширах шиг.. "Сая юу л болоод өнгөрчихөв дөө, хэзээ ч ингэж сандарч байгаагүй юмсан." өөрөө өөртөө үглэн ойрхон харагдах кофешопруу зүглэлээ.
Нуруу халуу дүүгэн, хэн нэгний ширтэх дулаан харц мэдрэгдэнэ..
ВЫ ЧИТАЕТЕ
Summer Love (Niall Horan fanfiction)
FanfictionСэтгэлд бүлээн, дурсамжинд тод үлдсэн зүйлс л эргээд харахад хайр мэт, хайраар бүтээгдсэн мэт..