Episode 1

284 21 4
                                    


Гэрийнхээ цонхоор харахад жирийн л нэг өдөр байсан. Гадаа хүмүүс холхилдоно. Гэсэн хэдий ч нам гүн. Учир нь өнөөдөр амралтын өдөр болохоор тэр байх. 
Нар гийсэн, бүлээн салхи үлээж, өчигдөр орсон борооны ус энд тэндгүй тогтсон байх бөгөөд чийглэг үнэр нь одоо ч үнэртэнэ.

Өнөөдөр 2027 оны зургаадугаар сарын хорин зургаан. Өглөөний 9 цаг.

Хэн нэгэн хаалгыг минь тогшлоо. Очин хаалгаа нээвэл шуудан хүргэгч зогсож байх нь тэр.
Шуудан хүргэгч инээмсэглэн: Өглөөний мэнд. Энд Жон Жонгүг гэдэг хүн амьдардаг болов уу? Гэж асуух нь тэр.

Ховорхон тохиолдолд л ирдэг шуудан хүргэлт гэнэт л хүрээд ирэх нь гайхширал төрүүлнэ. Өмнө нь хүргэлт болгонд юу ирж байгааг мэддэг байсан болохоор энэ удаад бага зэрэг гайхширал төрсөн нь энэ байх.

Сайн байна уу? Би байна.

Хоолойгоо засан гараа халаасандаа хийн хэнэггүйхэн хэлэх бол шуудан зөөгч эрт ирсэндээ уучлал гуйх хэдий ч "энэ шууданг эрт хүргэж өгвөл таныг гэртээ байх байх аа гэж хэлсэн юм л даа" хэмээн эелдэгхэн инээмсэглэнэ.

Би түүнд "зүгээр дээ, гэхдээ ямар илгээмж?"
Асуултаа ч бүрэн тавьж амжаагүй байхад захидал маягийн дугтуйтай зүйл өөдөөс минь сарвайн, хүлээж авсан гээд гарын үсгээ зураарай гэх нь тэр.

Би одоо ч гайхсан хэвээр. Хэнээс, юу ирсэн юм болдоо?

Илгээмжээ хүлээн аваад гэрийнхээ хаалгыг хаан, захидлаа задлах гэтэл утас минь гэнэт дуугаран хийх гэж байсан зүйлийг минь түр хойшлууллаа.

Утсаа аван хартал танихгүй дугаар, дуудлагыг аван утсаа чихэндээ наавал танил хоолой.

Х: Байна уу? Сайн сууж байсан уу? Энэ бүх хугацаанд сайн байсан биздээ?

Би хэсэг зуур чимээгүй зогсоно. Үнэхээр юу гэж хариулахаа ч мэдэхгүй нь.

Би: Сайн сууж байсан уу? Би сайн байсан.

Үнэхээр үүнээс өөр хэлэх үг олдсонгүй.

Х: намайг одоо болтол мартаагүй бололтой. Санаж байгаад баярлалаа.

Би дахиад л чимээгүй зогсоно.

Х: чамд илгээмж илгээсэн байгаа шүү. Зүгээр л үүнийг хэлэх гэсэн юм. Чамайг гайхаж байгаа байх гэж бодоод ярихгүй бол болохгүй юм шиг санагдаад л тэр. Сайн сууж байсан бол болоо доо. Тэгвэл баяртай.

Дуудлага тасрах чимээ гарахад одоо л амьсгаа авахтайгаа.
Энэ хэсэгхэн дуудлагын турш би нэг ч амьсгал аваагүй хүн шиг л байх нь тэр.

Утсаа ширээн дээр тавиад оронд нь захидлыг задлан үзлээ.

Гоёмсог цаас. Түүнийг нээн харвал урилга байх нь тэр.

Эрхэм хүндэт Жон Жонгүг таныг....

Цааш нь уншихыг хүссэнгүй. Яагаад ч юм цаасан дээрх бичгийг нулимас минь хаагаад уншуулсангүй.
Гоёмсог цаасыг ширээн дээр буцаан тавихад дугтуйн дотроос ахин нэг цаас гарч ирнэ.
Цэвэрхэн нугалсан бор цаас. Тэрийг ч мөн адил дэлгэн унших гэхэд арай л зориг минь хүрсэнгүй.

Одоо цаг нь биш бололтой...

••Арван таван жилийн өмнө••
•Хоёр мянга арван хоёр он•

Намрын навчис унасан тэр нэгэн өдөр.
Бид анх нэгнээ харж байсан.

"За тэгэхээр хүүхдүүдээ өнөөдөр суудал солих болно"

Ангийн багш маань жил болгон л суудал сольдог байлаа. Хэн нэгнийг хэт удаан урд суулгаж эсвэл хэт хойно суулгах дургүй байсан юм. Ангийн суудал солилт ганцхан багшийн дур, шийдвэр биш бүхэл ангийн асуудал байсан. Багш маань үргэлж л "шударга үүднээс" гээд тоо суглуулан суудал хувиарладаг байлаа.

Энэ үед л өмнө нь тоож ч харж байгаагүй чамайг би харсан юм.
Гэхдээ дурлах талаар огтхон ч бодож байгаагүй билээ...

** Hiii

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

** Hiii. Шинэ бичвэрээр эргэн уулзаж байгаадаа туйлын их баяртай байна. Бүгдээрээ сайн сууцгааж байсан биздээ? Урт хугацааны дараах бичвэрээ та бүгдэд хүргэж байгаадаа маш их баяртай байна аа. Зөндөө их хайрлаж өгөөрэй🕊🫂💙
Энэ бичвэрээ эрэгтэй дүр талаас нь бичиж байгаа болохоор өмнөх бичвэрүүдээс маань арай өөр шинэлэг байх болов уу гэж бодож байна. Гэхдээ эрэгтэй хүний мэдэрдэг мэдрэмж, харах өнцөг гээд бүхий л зүйлсийг гаргаж өгөх амаргүй байлаа🥺💙

Before you go[MGL] Where stories live. Discover now