Episode 3

92 12 3
                                        


Түүний дээр шүхрээ барьсаар чимээгүй өмнө нь зогсох бол тэр намайг тэвэрсээр үргэлжлүүлэн уйлна.

Энэ үед би үнэхээр юу хийхээ мэдээгүй.
Гэхдээ түүнээс яагаад уйлж байгаа шалтгааныг нь асуулгүй түүнийг зөрүүлж тэврэн нурууг нь илнэ.
Энэ л түүнд хамгийн их тайтгарлыг өгч чадах учраас тэр байх.

Бид энэ байдалтай таван минут орчим зогссон. Эцэст нь тэр тэврэхээ зогсоон нулимсаа арчих бол би түүн рүү асуулт эрсэн харцаар ширтэнэ.

Гэхдээ тэр юу ч дуугарсангүй.
Яг л түүнийг сэтгэлээ сэргэтэл уйл гэж байгаа юм шиг ширүүн асгарах бороо.
Гадаах орчин түүний сэтгэл дотрохыг илэрхийлээд байна уу гэмээр хүйт даасан салхи, бүрхэг тэнгэр...

Нар үүлний цаанаас бага багаар цухуйна. Энэ үед Ха Юн ч нулимсаа арчсаар нүд рүү минь ширтэнэ.

Баярлалаа.

Тэр ингэж хэлчихээд шүхэрнээс гаран гүйх бол би юу ч хийлгүй хий дэмий л түүний ардаас ширтэн зогсоно.

Ха Юны бараа хэдийн үзэгдэхээ болиход би явж байсан зүг рүүгээ явлаа.

Гэртээ ирээд норсон хувцасаа хатааж тавьчихаад ээжийн хийж үлдээсэн хоолыг иднэ. Хэдий шүхэртэй явсан ч гэсэн бороон дуслууд яаж ийж байгаад л хувцасыг минь чийгтүүлж орхиж.

Навчис салхины аясаар унаж байхыг цонхоороо харсаар хоолоо үргэлжлүүлэн идсээр.

Бүрэнхий боллоо. Саран авхай байрандаа заларч, одод энд тэндгүй түгнэ.

Агаар амьсгалахаар гэрээс гарах бол аав ээж хоёр минь хэдийн гэрийн гадаа ирсэн байлаа.

Нөгөө л нэг хүйтэн салхи... гэхдээ энэ удаад арай бүлээнээр үлээнэ.
Тасралтгүй орсон борооны ус энд тэндгүй тогтсон байх бөгөөд борооны дараах чийгний үнэр нь ч мөн адил үнэртэнэ.

Миний бяцхан хүү өнөөдөр хэр байв даа. Хоолоо идсэн үү?

Ээж минь эрхлүүлэнгүй ийн хэлэх бол аав өөдөөс минь инээмсэглэнэ.

Тийм ээ, идсэн. Гэхдээ та хоёр хаашаа явчихаад ирсэн юм?

Аав нь найзуудтайгаа уулзаад ирсэн юм аа гээд ээжийг хөтлөн гэр рүүгээ орлоо. Би ч мөн адил даган орно.

Хичээл дөнгөж эхэлж байгаа учраас даалгавар гэх сүртэй зүйл байсангүй.
Өнөөдөр ашигласан дэвтрээ гаргаж хаяглаад маргааш хэрэглэх шинэ дэвтрүүд оронд нь хийнэ.

Before you go[MGL] Where stories live. Discover now