Episode 2

93 15 2
                                    


Суудал солилтын дараах уур амьсгал үнэхээр үгээр хэлэмгүй.
Зарим нь баярлаж, зарим нь гунигладаг. Яг л орчлон хорвоо тэдэнд шударга бус хандсан юм шиг л гуниглах хүүхдүүд олон.
Харин би яаж байгаа юм бол?
Баярлаж байгаа юм болов уу? Гуниглаж байгаа юм болов уу?
Мэдэхгүй юм даа...

Сайн уу?

Хажууд минь байх шинэхэн найз маань надад "сайн уу?" гэж хэлчихээд ичингүйрэн инээмсэглэнэ.

Сайн уу?

Би ч бас хариу мэндэлчихээд зүгээр л доош харан хичээлээ хийхээр дэвтрээ дэлгэнэ.

Намайг Ха Юн гэдэг.

Тэр өөрийн нэрээ хэлчихээд дэвтрээ дэлгэн үзэгний савнаасаа үзгээ гаргалаа.
Зүгээр л эвгүй байсан гэж хэлэх юм уу даа. Анхнаасаа хүйтэн хөндий харьцаж, эсвэл их зан гаргахыг хүсээгүй юмсан. Анх удаагаа л эмэгтэй хүүхэдтэй сууж байгаа болохоор л тэр байх. Тийм ээ, тэгээд л ингээд байгаа байх.
Манай ангийн хөвгүүд нь охидуудаасаа их болохоор яалтчгүй л хэд хэдэн хөвгүүд хамтдаа суух болдог юм. Харин би азтай ч гэх үү азгүй ч гэх үү үргэлж л хөвгүүдтэй суудаг байлаа. Харин энэ жил тохиолдлоор Ха Юн-тай сууж таарлаа.

Би түүнийг ямар хүүхэд вэ гэдгийг мэдэхгүй ч хэрэглэж байгаа зүйлсээс нь харахад л тэр ихэд эгдүүтэй харагдана. Ихэнх хэрэгсэл нь яагаан болон цагаан өнгөтэй байх бөгөөд тэдгээр өнгөнүүд нь яг л түүнийг илэрхийлж буй мэт.

Хичээлийн эхний өдөр болохоор түүнээс бага зэрэг ичингүйрнэ.
Харж явдаг эсвэл хайралдагтаа биш ээ. Зүгээр л яагаад ч юм түүнээс бага зэрэг бишүүрхэж байсан юм.

Май, уух уу?

Гэнэт л хажуунаас гүзээлзгэнэтэй сүү барьсан гар орж ирлээ.

"Хэрэггүй дээ. Бас завсарлаагүй байна шүү дээ" гэж зөөлнөөр шивнэхэд тэр хариуд нь "Сүүг завсарлагаанаар уудаг гэж хэн хэлсэн юм бэ?" гээд хариу шивнэнэ.

Тэр ингэж хэлэхдээ инээдээ барьж яадах бол би түүнд талархан сүүг нь түлхлээ.

Чи сүүнд дургүй юм уу?

Хэрвээ тийм гээд хэлчихвэл би дахиж бананатай сүүгээ ууж чадахгүй. Хэрвээ гүзээлзгэнэтэй сүү уудаггүй ээ гэж хэлвэл...
Аа хэцүү юм аа. Зүгээр талархаж аваад хогийн саванд хаячих уу? Тэгж ч болохгүй юмсан.

Before you go[MGL] Where stories live. Discover now