Episode 5

115 15 11
                                    


Тэр ч бас намайг доог тохуу хийх болов уу? Түүнд өгсөн багахан итгэлийг минь тэр хөсөрдүүлэх болов уу?

Хэн ингэсэн юм?

Тэр бага зэрэг уцаангүйрлэн надаас ингэж асууна.

Надад түүнд хэлэх хариулт байсангүй.

Зүгээр дээ. Би өөрөө л санаандгүй...

Хэлэх гэснээ ч дуусгаж амжаагүй байтал Чүэ Арим гаднаас орж ирэх нь тэр.

Бурхан минь Ха Юн-аа чамд юу тохиолдоо вэ?

Би дээш боссоор хэн хэнд нь "зүгээр дээ" гэж хэлчихээд гараад гүйнэ.
Би тэдний нүдэнд ямар өрөвдөлтэй харагдаж байгаа бол оо?

Урсах нулимсаа нойтон ханцуйгаараа арчаад сургуулийн дээвэр рүү хамаг хүчээ гарган гүйлээ.
Энэ удаад бас л бороо орж байсан.
Хүйт даасан бүрхэг өдөр.
Магадгүй зун дуусч намар болох гэж байгаа болохоор сүүлийн хэдэн бороо нь зогсоо зайгүй асгарч байгаа нь энэ байх.
Бороонд норон зогсоно.
Энэ удаад бас л яах учраа олохгүй зогсоно.

Гэнэт л бороо дээрээс шиврэхээ болиход би дээш харна.
Шар өнгийн шүхэр бололтой. Хойш эргэж харвал Жон Жонгүг.
Амьдралд минь орж ирсэн шар шүхэр.
Тэр нэгэн дулаахан мэдрэмж төрүүлдэг хүү. Хүйтэн хөндий аашилдаг ч гэсэн түүний сэтгэлийг үгээр хэлэмгүй.

Баярлалаа.

Мөхөс надад энэнээс өөр олигтой үг үгсийн санд минь байсангүй.
Тэр хариуд нь надад ууттай зүйл өгөөд шүхрээ гарт минь бариулчхаад өөрөө цааш гүйн одно.
Энэ удаад би түүнийг явахыг харж зогслоо.

Яагаад заавал бороо орсон үед л чи гарч ирдэг байна аа. Энэ бороо эсвэл чамайг над дээр авчрах цор ганц арга юм болов уу?

Хэлээгүй байхад, гуйгаагүй байхад анх удаагаа над руу гараа сунгасан хүн чи байсан.

Ууттай зүйлийг уудлаад харвал дотор нь түүний өмсдөг биеийн тамирын хувцас, кет болон гүзээлзгэнэтэй сүү харагдана.
Энэ удаад хэн нэгэн намайг өвтгөснөөс болоод биш хэн нэгэн надад жижигхэн ч болов сэтгэл гаргасанд нь баярлаад нулимас дуслуулна. Анх удаагаа.

Би тэнд удаан зогссон. Хий дэмий л бодолд дарагдана. Бараг цаг хагас яг л зогсож байсан газраа зогссоор. Сүүлдээ уйлах ч тэнхэлгүй боллоо. Би маш их даарч байна. Бас ядарч байна.
Төд удалгүй би газарт унахад бүрэлзсэн нүдэнд минь хэн нэгэн ирж байгаа харагдана.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 13, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Before you go[MGL] Where stories live. Discover now