Episode 4

68 10 1
                                    


Намрын навчис нэг нэгээрээ хөврөн одсоор. Өчигдөр орсон борооноос болоод өнөөдөр гадаа сэрүүхэн байлаа. Хүйтэн салхи хааяа нэг үлээнэ.
Гадаа тэнгэр бүрхэг хэвээр байсаар...

Ha Eun

Анх удаагаа хэн нэгнийг өөрийн мэдэлгүй тэвэрч уйлах үед сэтгэл минь бага багаар тайтгарч байсан.
Харин тэр үед Жонгүг намайг зөрүүлж тэврэн нурууг минь илж өгөхөд дотор уужрах шиг л болсон.
Өмнө нь хэн нэгэнтэй дотно байж, найзтай байж үзээгүй надад түүний энэ үйлдэл сэтгэлд минь дөл бадраана.
Унтарч байсан итгэлийг минь буцааж асаасанд баярлалаа. Чин сэтгэлээсээ...

Асрах газартаа ирэн цүнхэн дотрохоо уудалвал нэг зүйл дутуу байгааг олж харлаа. Хамгаас илүү хайрладаг үзэг, дэвтэр хоёр минь алга. Магадгүй ширээн доор үлдээсэн байх. Гэхдээ ангийн хүүхдүүд аваад хэдийн уншсан байвал яана аа. Болохгүй юмсан.

Санаа минь зовсоор байж суух газраа олж ядна. Буцаад явья гэхээр явж болохгүй яавал дээр вэ?
Хэрвээ дэвтрийг минь нэг нь л уншсан бол сургууль даяар бүгдээрээ уншсантай ялгаагүй. Арай гэж олж авсан тэтгэлэгээрээ гайгүй сургуульд ортол өөрийнхөө хайхрамжгүй зангаас болоод бүхнээ сүйрүүлэх нь ээ.

Хий дэмий л санаа зовнин хэвтэнэ. Нэгэнт юу ч хийж чадахгүйгээс хойш маргааш болохыг л хүлээх хэрэгтэй бололтой.

Хөхөрсөн гар, хөлөө хараад дахиад л нулимас дуслуулан өөрөө өөртөө гомдоллоно.

Нэг л мэдэхэд өглөө болсон шүү босоорой гэх сэрүүлэгний дуу.

Хурдхан шиг боссоор хичээлдээ явах бэлтгэлээ хангаад сургуулийн зүг хар эрчээрээ гүйх нь тэр.

Ойролцоогоор 40-45 минут болж хүрдэг газраа өнөөдөр 30 минут л явж ирсэн байх нь тэр. Хэрвээ өглөө болгон энэ эрчээрээ гүйгээд байвал их цаг хэмнэж болох л юм байна.
Гэнэт л өчигдрийн зүйлс санаанд орж Жонгүгт талархсан сэтгэлээ илэрхийлэхээр дуртай бананатай сүүг нь бас бус амттан авахаар сургуулийн хажууханд байх супер маркет орно.
Хурдхан шиг авах гэсэн зүйлсээ аван дахиад л сургуулийн зүг том том алхална.

Бушуухан анги руугаа орж ширээн доорхоо шалгавал дэвтэр, үзэг хоёр минь байж байх нь тэр.
"Ашгүй дээ"
Энэ үед Жонгүг хэдийн ирсэн байх бөгөөд ихэд л сандарсан аятай хамаг хөлс нь гарчихсан сууна.

Би суудалдаа суун түүн рүү "сайн уу" гэхэд тэр хэсэг над руу харж байснаа жижигхэн инээмсэглэл урууландаа тодруулан "сайн уу" гэх нь тэр.

Before you go[MGL] Where stories live. Discover now