Ахлах сургуулийн амьдрал тэр чигтээ догдлол, найдвараар дүүрэн байдаг бөгөөд бүхий л мэдрэмжүүд бидэнд инээмсэглэх боломжийг олгодог.
Санни түүний өгнө гэсэн давтлагын хуваарийг авалгүй дөрөв хоносон тул өнөөдөр авахаас өөр сонголтгүй болон сургуулийн арын талбай дээр уулзахаар болжээ. Тэрээр чимээгүйхэн булан эргэхэд уулзахаар тохирсон хүн бус Жунсон явган суусаар сонин чимээ гарган байв. Удалгүй бутнаас шар алаг муур гарч ирэхэд тэрээр инээсээр "Өлсөж байна уу? Би чамд гоё хоол авчирсан." гээд ууттай хоол гаргаж ирэн өнөөх мууранд өгөн, идэх хооронд нь нурууг нь илнэ.
Жунсон эхэндээ танхайчууд шиг харагддаг байсан ч аажмаар зөөлхөн, сайхан сэтгэлтэй нэгэн гэдэг нь ажиглагдах болсонд Саннигийн зүрх хэдийн шохойрхолын бяцхан догдлолоо жаргалтайгаар амсаж байгаа билээ.
Тэнэг хүн мэт түүнийг харан инээж байхад нь хэн нэгэн мөрөн дээр нь гараа тавьсанд цочсондоо бараг л хашхирчихсангүй.
"Юу хараад тэнэг юм шиг инээгээд байгаа юм."
Эргэн хартал Хисын зогсож байх бөгөөд түүний ширтэх зүг рүү харан хувьсхийн тийш зүглэв.
"Сургуулийн хашаа дотор амьтан тэжээх, хооллох ёсгүйг мэдэхгүй юу? Наадхаа эртхэн хөөж явуулахгүй бол би багшид мэдэгдэх болно шүү."
Жунсоны инээж байсан царай нь арилан "Чамд хүнлэг чанар байна уу?" гэхэд Хисын инээгээд " Хүнлэг чанар ч дүрэмд захирагддаг юм." хэмээв.
Санни тэдний дунд нэг л зүйл болохгүй байгааг сая л ойлгон Жунсоны урдуур орон түүнийг өмгөөлөх шиг болон хоёр гараараа хаана.
"Бид хоёрт арав хоног л өгчих тэр хооронд хүнд үрчлүүлнэ. Ганц удаа хараагүй юм шиг өнгөрчих."
"Санни, наадах чинь чиний хэн юм."
Жунсон инээмсэглээд "Би энэ охинд сайн. Энэ хариулт болно биз дээ." Саннигийн гарыг атган явах гэхэд Хисын нөгөө гараас нь зуурч амжив.
"Хувийн асуудал ихтэй хүн бололтой. Надад чиний сайн охинтой ярилцах зүйл байна. Гэхдээ чи зөвшөөрөл өгөх хэмжээний харагдахгүй юм."
"Чи тэгвэл өөрийгөө хэн гэж бодоов."
"Чиний найз залуугаас хавь илүү хүн."
Саннигийн саяхан хүртэл тэвчиж буй уураа барих тэнхээ үлдэлгүй шууд хоёр гараа хүчтэй татан аваад Хисыний үснээс зулгаагаад харааж гарав.
"Яаж манай хөөрхөн Жунсоныг ингэж хэлж чадаж байна аа. Одоохон чамайг нөгөө ертөнц рүү чинь халзан явуулаад өгье."
Хисын чадлаараа тэмцэх ч удалгүй тэр жижигхэн охины эрч хүчийг давахгүй гэдгээ мэдэн эвээр холдуулахыг хичээн эцэстээ бахдалтай инээх Жунсоноос ч туслалцаа гуйна.
"Уучлал гуй."
"Чадахгүй гэж байна."
"Чадахгүй бол би чамайг халзан болгосон ч яахав. Бүр хуйхтай чинь ч зулгаачихъя."
Тэрээр хайртай үсэндээ баяртай гэж хэлж чадахгүй учир буулт хийн Жунсоноос уучлалт гуймагц Санни бага багаар гараа суллав.
''Бид хоёрын дундах яриа дууссан бол би одоо наад аймшгийн охинтой ярих хэрэгтэй байна."
Санни чимээгүйхэн Жунсонд яв хэмээн дохио өгөхөд тэрээр хэдэн алхмын цаана очин зогслоо.
"Чи үсдүүлж ханаагүй юу?"
"Чамд тавих маш ашигтай санал байна. Хэрвээ чи надтай хамт нарийн боовны тэмцээнд ор. Ялбал чиний эрэл сурал болоод байгаа зүйлийн чинь хариуг хэлье."
Гүнзгий амьсгаа аван цээжин дээр нэг гарч, нэг доошлох уураа дарсаар "Надаар дамжуулж ялалт авах нь уу? Битгий горьд." гээд явах гэхэд нь хувцаснаас зууран өөр лүү гээ татав.
"Эсвэл найз залуу чинь шийтгэлийн оноо зөндөөг авах болж дээ."
Санни тээнэгэлзэн Жунсоны зүг нэг харж, Хисын руу зэвүүцэнгүй харлаа.
"Чи ч адгийн амьтан юм даа."
YOU ARE READING
Илүү чихэрлэг
RomanceТэр хоёр харагдаж байгаагаасаа тэс өөр хүмүүс. Чихэрлэг нь гашуун бол, гашуун нь илүү чихэрлэг нь ч байж магад. started: 2022.01.26