"20гр ус хий гээд байхад 2 аяга усаар зуурчихдаг нь ямар учиртай юм бэ?"
"Чи өөрөө амандаа бувтнаад сонсогдохгүй байсан юм чинь."
Санни түүнтэй тэмцээнд орохоор болсондоо Хисынийг бэлтгэх санаатай байсан ч хатуу чихнээс нь болж хамаг уураа баран сууна.
"Би амралтын өдөр хүн шиг амармаар байна."
"Хүн биш шулам байж."
Өөрийнх нь хийсэн жанхууг арай гэж янзалж байхад зураасыг давсан нь Хисын учир хэд цохиход түүнд гомдоллох эрх үгүй. Гэхдээ Саннид үүнээс илүү арга бий. Ээжийн тусгай жор.
Санни хийж байсан зүйлээ түүнийг цочтол ширээн шидээд "Намайг доромжилж болно. Гэхдээ чи бол зүгээр л өөрийгөө их юманд бодсон юу ч хийж чадахгүй хий хоосон ам." гэхэд Хисын ч мөн хутгаа хавтан дээр хүчтэй шидэн тогтоон хэрцгий нүдээр ширтэнэ.
"Наад амаа хамхихгүй бол."
"Хамхихгүй бол юу гэж. Яасан намайг алах нь уу."
"Найз залууг чинь шархлуулах зүйл хийнэ."
Тэр ийнхүү хэлмэгцээ түүн рүү ойртон тулж зогсон нүүрээ ойртуулахад Санни нүдээ тас гэгч нь анин нүүр буруулахыг хичээхэд "Биеэндээ багтахгүй ууртай жижигхэн шулам." гээд хамарт нь гурилтай гараараа хүрэв.
Санни сандарсаар гадуурх хувцсаа өмсөн гарах гэхэд нь "Би чамайг үнсэнэ гэж бодсон уу? Одоо би чамайг уу даа." хэмээн Хисын ардаас нь яаран гарлаа.
"Хаачих гэж байгаа юм."
"Чи уусдаггүй сахар авчихсан л байнадаг. Дэлгүүр орлоо."
Тэд чимээгүйхэн буланд байх дэлгүүр лүү орон эргэн тойрноо ажина. Хисын гэнэт Санниг өөр лүүгээ татан "Энд сайн сахар байхгүй юм шиг байна. Гарцгаая." хэмээхэд дургүйцсээр тийчигнэн эргэж харахад Жунсон зогсож байв.
"Сайн уу?"
"Сайн. Чи сайн уу?"
"Өө, би сайн сайн. Чи харин сайн биз дээ."
"Би сайн."
"Хэнд? Надад уу?"
Жунсоны самгардан хэлсэн үг нь Санниг ч мөн байдалд хийн "Үгүй ээ, өөртөө сайн. Биш ээ би сайн сууж байгаа." гэв. Тэднийг ажин зогсох Хисын тэдний тэнэгрэлийг чимээгүй харахдаа өөрийн эрхгүй уур нь хүрч буй өөрийгөө гайхаж байлаа.
"Санни танайд би утсаа мартчихсан юм шиг байна. Намайг гарахад сануулахгүй."
"Чи Саннигийнд яахаараа утсаа орхидог юм."
"Бид хоёр тэмцээнд бэлдэж байсан үнэндээ энэнд хийж чадах юм гэж юу ч алга. Хэрвээ өнөөдөр чамд зав бий гэвэл надад туслаад өгөөч."
Жунсоны санаа амрав бололтой зөвшөөрөхөд Санни баярласандаа нисэх шахна.
"Жунсонаа өлсөж байна уу?"
Тэрээр чимээгүйхэн толгой дохин зөвшөөрөхөд "Тэгвэл гоймон хамт идье." гээд хоёр уут гоймон авав.
"Би яах юм."
"Би яаж мэддэг юм."
Тэр хоёр аз жаргалтай гэгч нь дэлгүүрээс гарахад хөөрхий Хисын ганцаардал дундаа багтарсаар ардаас нь хөлөө чирсээр даган явлаа.
Гэрт орохдоо Хисын гутлаа хааш нааш тайлах бол Жунсон харин ч эсрэгээрээ маш нямбай тайлсан буйг Санни харахдаа "Надаа сонирхож байгаа нэг зүйл байна." гэхэд тэр хоёр эргэж харав.
"Та хоёр яагаад ийм өөр юм бэ?"
YOU ARE READING
Илүү чихэрлэг
RomanceТэр хоёр харагдаж байгаагаасаа тэс өөр хүмүүс. Чихэрлэг нь гашуун бол, гашуун нь илүү чихэрлэг нь ч байж магад. started: 2022.01.26