𝑪𝒉𝒂𝒑𝒕𝒆𝒓 𝒕𝒘𝒐

124 27 0
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


"Энэ удаагийн тэмцээнд та хэд ялчихвал багш нь та нарыг гомдоохгүй материал, багаж өгнө шүү. Надад Еэжинтэй ярих юм байна чи түрүүлээд анги руугаа явж бай."

   Санни чимээгүйхэн багш нарын өрөөнөөс гаран шат руу дөхөн явав.

"Энэ нөгөө нууц жор уу?"

   Нэгэн хүү ийнхүү хэлэхэд Санни өөрийн эрхгүй нуугдлаа. Түүний хажууд буй хүү нөгөөгийнхөө амыг дараад "Чшш! Наад дуугаа." гээд шатаар дээшээ өгсөн Санниг олж хармагцаа түүний явах зайг хаан зогсов.

"Юу шиншилж яваад байгаа юм."

   Өөдөөс нь цэхлэн харж буй хүү өглөөхөн харсан хүүхдүүд тойроод инээж байсан дөлгөөхөн И Хисын бус бөгөөд харц нь түүнийг хэдийн шарсан тахиа болгочих шиг санагдана.

"Би юу ч сонсоогүй ээ."

"Амаа мэдэж яваарай."

  Хажуугаас нь Еэжин болон багш нь гарч ирэн тэднийг гайхан харахад Хисын ард нь хүн байгааг мэдсэн мэт инээмсэглэн эргэж харав.

"Хисын бол үнэхээр сайн үлгэр жишээ сурагч. Санни чи түүнтэй хичээлээ давтаач."

"Бид сая яг тэр тухай ярьж байлаа, багшаа."

   Ямар ч ичгүүргүйгээр инээсэн чигтээ худал хэлэхэд хөөрхий охин гайхсаар толгой дохино.

"Сайхан сэтгэлтэй хүү шүү."

  Багш түүний толгойг илсээр цааш явахад  "Хөөе, хичээлийн дараа энд уулзаад надаас давтлагын хуваарь ав. Чиний түвшин миний орж байгаа дүү нартай маань адилхан байх." гээд хүйтэн харц шидээд өнөөх найз руугаа очив.

"Сонссон гэнэ үү?"

"Иймэрхүү охид яаж амьсгалдгаа ч мэдэхгүй. Битгий тоо."

"ХӨӨЕ!!"

  Санни түүний хэлсэн үгэнд ууршин өөдөөс нь гүйхдээ санаандгүй гутлынхаа үдээсэндээ тээгэлдэн Хисын дээр уначхав. Тэд харц тулгарсаар юу хийхээ мэдэхгүй гацна.

"Царай муутай юм бэ?"

"Чи ч олигтой биш юм байна."

   Хисын мушилзаад Санниг тэврэн "Над дээр хэвтсээр л байх уу?" хэмээхэд босох гэсэн ч улам ойртлоо.

"Hey hey наад цорвойсон уруулаа болгоомжтой."

"Хисынаа намайг тавь."

  Тэрээр гараа зөөлөн суллахад Санни бушуухан босов. Удалгүй Хисын хувцсаа гөвсөөр босон "Надтай уулзахаа мартаж болохгүй шүү. Намайг хүлээлгэх юм бол." гээд эрхий хуруугаа гарган хүзүүгээ зүсэж буй мэт хөдөлгөв. Тэднийг инээлдэн явахад Санни хүзүүгээ барин том нүдэлсээр үлдэв.

   Анги руугаа явах замдаа сая болсон бүх зүйлсийг бага багаар ойлгохыг хичээнэ. Тийнхүү ухаангүй явж байхдаа толгойгоо хананд цохих шиг болсон ч хэн нэгний цээж байх нь тэр.

"Санни болгоомжтой явж бай. Гэмтвэл яана."

   Дээш толгойгоо өндийлгөн хэн болохыг нь харахад Жунсон байж байв. Яг хана мөргөхийн даваан дээр тэр урдуур нь орон цээжээрээ түүнийг хамгаалсан аж.

"Уучлаарай."

   Жунсон толгойг нь зүгээр үгүйг шалгах гэж гараа түүн рүү ойртуулахад Санни далдичин "Намайг битгий цохиорой." хэмээв.

"Би чамайг цохихгүй ээ."

   Энэ удаад тэр Саннигийн духыг улайсан үгүйг нь илэн үзлээ. Нэг чангаар санаа алдаад "Ашгүй зүгээр байна." яваад өгөв.

  Жунсоны дулаахан гар түүний тухай бодлыг нь хэдийн сайнаар эргүүлэн, зүрхийг нь булгилуулна.

  Чихэрлэг гэж бодсон зүйл үнэн хэрэгтээ гашуун болж, гашуун нь чихэрлэг байж таарав.


А/n: Heeseung их ноотой байна шүү. Ингэхэд хэн нь male lead юм бэ?🤔🍬

Илүү чихэрлэгWhere stories live. Discover now