1

126 7 1
                                    

Энэхүү fanfiction нь цэвэр миний уран төсөөлөл бөгөөд бодит амьдралтай ямар нэх байдлаар холбоогүй болно.



----


Зуны дунд сарын халуунд шүүхийн танхим яг л там шиг халуун байгааг өөдөөс минь харах шүүгчийн царайнаас хархад л мэдэж болохоор байлаа. Гэсэн ч бие минь тэгж мэдэрсэнгүй. Хөлс минь байдгаараа цутган толгой дээрээс минь аянга буух мэт сэкүнд бүрт тарчлана.

Сэтгэл минь өвдөн буйг хэрхэн тайлбарлах вэ?
Гар минь чичирч байгааг харахгүй байна гэж үү?
Нүд минь нулимсаа дааж ядан айхыг харахгүй байна уу?
Аан тийм харахгүй лдээ нээрээ. Угаасаа хэзээд мэдрэмжээ илэрхийлэхдээ тааруухан байсан юм хойно. Бүхэл амьдралынхаа турш өөрийн энэ байдалд гутарч байсан удаагүй ч өнөөдөр анх удаагаа л энгийн хүн шиг байсан ч болоосой гэж хүслээ.

"Хөндлөнгийн шүүгчдийн эрхэм гишүүд шийдвэртээ хүсэн байна. Хадагтай Шэлли Хопингс та шүүхийн шийдвэрийг танилцуулж болно." Шүүгчийг ийн өгүүлэх үед шаргал үстэй ээжийн минь үеийн эмэгтэй индэр дээр гарч ирлээ. Хаа ч юм тогтсон байсан харц минь түүн дээр тусах үед эмэгтэй сэрдхийн цочиж харцаа буруулав. Тэгэхэд нь л би миний харц хичнээн аймшигтай харагддагийг санан доош гар луугаа харлаа.

"Хөндлөнгийн шүүгчид энэ хэрэг дээр Леоне Лий-г буруутай гэж үзлээ." Эдгээр үгсийг ойлгох үед бүхэл дэлхий цууран бутарч буй мэт санагдав. Тэд дөнгөж сая намайг буруутай хэмээн шийдвэр тогтоолоо.

Тиймээ энэ л хэрэгтэй байж. Түүнийг үхсэн гэхэд итгэхэд яг энэ л хэрэгтэй байж. Итгэж чадахгүй байсан юм. Намайг хайрладаг байсан нэгэн, намайг ойлгодог байсан нэгэн, сэтгэл зүрхгүй хүйтэн инээмсэглэлд минь утга учир нэмсэн нэгэн. Миний хайр, миний амьдрал, миний итгэл үнэмшил, миний зүрх сэтгэл, бүхэл амьдралын минь утга учир. Энэ хорвоо дээр байхгүй, үгүй болсон гэдэгт яагаад ч итгэж чадахгүй байсан юм. Харин одоо мэдлээ. Тэр минь явсан юм байна. Үнэхээр үхчихэж.

Хэсэг хором би бороо ороод байгаа юм болов уу гэж бодлоо. Инээдтэй юм байшин дотор бороо орох боломжгүй. Гэвч хацар минь нойтон оргих нь тодхон мэдрэгдэнэ.

"Муу алуурчин!! Хүүг минь алчихаад уйлна гэнэ ээ!! Чи уйлах эрхтэй гэж үү!! Чөтгөр!!!! Араатнаас ч долоон дор амьтан!!! Чамд уйлах эрх байхгүй!!"

Аан би уйлж байж. Тиймдээ хичнээн их тэвчсэн билээ дээ энэ нулимсыг. Түрүүнээс хойш тэвчин суусан шүү дээ.

Him & I  | MKWhere stories live. Discover now