Өглөөний цайны цаг дуусаад тийм ч удсангүй. Хэдэн цагын дараа өдөрийн агаарт гарах цаг болно гэдгийг би мэдэж байлаа. Гэсэн ч гадагшаа гарахыг хүссэнгүй. Яагаад гэдгээ мэдэхгүй ч нэг мэдэхэд би дулаан наранд дургүй болсон байв. Дээрээс төөнөх хурц туяа нь арьсыг минь шарж буй мэт өвдөх шиг санагддаг юм. Зөөлөн үлээх салхи нь дургүй хүргэм хорсгоно. Гэхдээ бодоод үзвэл энд ирсэнээс хойш бүх зүйл л өвдөлтөөр дүүрэн санагдах болж. Уух ус нь шатахуун шиг л хоолой зуран орж, зажлаад идэх хоол нь шүдийг минь бага багаар бутлах шиг санагдана. Энд байх хамгийн өвдөлт багатай нь Рөүсийн зөөлөн тэврэлт юм шиг хэрнээ заримдаа тэр намайг яг л бяцлах гэж байгаа юм шиг мэдрэгдэнэ. Түүний надад хүрэх зөөлөн гар нь хайртыг минь санагдуулж эхлэх үед би бие минь өвдөөд байна уу сэтгэл минь өвдөөд байна уу гэдгийг ялгаж чадахаа болино.
"Дугаар 4032 Леоне Лий. Эргэлт ирлээ." Гэх харгалзагчын хоолой чихний хэнгэрэг хагалчих шахсан гэвэл арай л хэтрүүлсэн болох ч өвдөлтөөс болоод би хөмсөгөө бага зэрэг зангидсаар өндийлөө. Хэн гэж асуух хүсэл надад байсангүй. Рөүсийн гайхсан царайг тоож харалгүйгээр би харгалзагчыг даган хонгилоор алхаж эхэллээ.
Энд орж ирээд хэдийн сар болсон ч энэ миний эргэлт авж буй анхны удаа байв. Хэн ирсэнийг гайхах ч шаардлагагүй биз. Өмгөөлөгч эсвэл эгч минь байхаас өөр хэн ч над дээр ирэх билээ.
Гэхдээ яг энэ бодол минь тийм ч удсангүй. Уулзалтын том танхимд орох үед олон хоригдлуудын гэр бүлтэйгээ уулзах чимээн дундаас би түүний чимээгүйхэн "Сайн уу?" гэх хоолойг итгэмээргүй тод сонссон юм. Тэр яг урьдынхаараа сайхан харагдах бөгөөд нүдэн доор нь тогтсон тод хар толбоноос өөрөөр сайхан царайг нь дарж нуусан зүйл үгүй.
"Хэчан." Амнаас минь түүний нэр гарч дуусав уу үгүй юу тэр хэдийн намайг чангаар тэврэн авсан байлаа.
"Леоне." Гэсээр түүний намайг тэвэрсэн гар бага багаар сулрах үед царайг нь ахин нэг удаа харвал нүднээс нь нулимс урсан байхыг олж харлаа.
Ааа, түүнийг ямар их санаа вэ...
Энэ удаад би түүнийг тэврэн авав. Маш их санасан байлаа. Хайртыгаа алдсан харуусал дундаа би түүнийг байдаг гэдгийг ч мартаж орхисон байж. Ингэж хэлвэл гомдох нь гарцаагүй биз.
"Ирэлгүй ингэж их удсанд уучлаарай. Чамайг маш их саналаа. Яаж шуухан байна даа. Чамд тийм хүнд ял өгсөнд нь итгэж ч чадахгүй нь. Би чамайг ахыг яагаачгүй гэдгийг мэдэж байгаа. Чи түүнд маш их хайртай байсан шүү дээ." Намайг татан сандал дээр суулгасаар ийн өгүүлэх түүний сүүлчийн өгүүлбэрт хорсол олж сонссондоо би өөрийгөө эндүүрчээ гэж итгэлээ.
YOU ARE READING
Him & I | MK
FanficСүнс минь тэнгэр огторгуйд түүнийг хайн тэнэж хоосон үлдсэн бие минь оюун ухаантайгаа тарчлана.