2

24 5 0
                                    


Түүнтэйгээ анх уулзсан тэр өдөр миний хувьд нилээд бүтэлгүй өдөр байж таарсан юм. Өглөөнөөс эхлээд л ажил дээр минь нилээд том асуудал гарч, үд дунд өдрийн цайгаа яагаад ч юм энгэрээрээ дүүрэн асгаж хаясанаа нилээд тод санаж байна. Түүгээр ч үл барам сэтгэл зүйчтэйгээ бараг л хэрэлдэх нь холгүй юм болчихоод харьж явтал хэдэн нөхдүүд яг л мэдсэн мэт сатуулж торгоогоод явуулсангүй. Цагаан цамц минь кофе болж хүрэнтээд тэдгээр залууст уран зургийн галерей дахь авангард зураг шиг харагдсан нь мэдээж.

"Түүнийг тайван орхисон чинь дээр!" Гэнэт л хэн нэгэн хаанаас ч юм ийн хэлэхэд нь яагаад ч юм би тайвшрах гэхээсээ илүүтэй улам илүү айж байсан аа сайн санадаг юм. Яагаад гэвэл яалтчгүй хүн дуугарсан ч би тэр хүнийг нь хаанаас ч хайгаад олж харж чадахгүй байсан хэрэг лдээ. Юу гэж бодсон нь ойлгомжтой шүү дээ.

Гэхдээ намайг бодвол өнөөх залуус арай илүү хараа сайтай байсан бололтой хоёр нь хажууд байх байшингийн харанхуй нөмөрсөн булан руу алхаж үлдсэн гурав нь надтай үлдлээ. Өнөөх алхаж явсан залуусын нэг нь "Чи яах гээд байгаа юм. Асуудал байна уу?" гэсээр нилээд дургүй өнгөөр өгүүлэх үед өнөөх харанхуйгаас нэг гар гарч ирээд залууг харанхуй руу татаад орох нь тэр.

Мэдээж тун удалгүй өнөөх  татагдан ордог залуу биш огт өөр хэн нэгэн залуу үсрэн гарч ирээд намайг чирэн хаашаа ч юм нэг тийшээ гүйж эхэлсэн юм даа. Гайхах завдал олголгүй гүйж эхэлсэн тул би нэг газар амрахаар зогсох үед нь л сая нэг тэр залууг арай нухацтай тогтон харав. Тэрээр цагаан футболк дээрээ өөртөө бага зэрэг томдсон савхин хүрэм өмссөн байх агаад яагаад ч юм савхин дээр жинс тохирохгүй гэдэг үзэл минь түүний өмссөн жинсэн өмдийг хараад өөрчлөгдсөн юм. Хэдийгээр бид амарч амьсгаагаа дарахаар зогссон ч тухайн үед бидний хэн нь ч хөтлөлцсөн байгаагаа огт анзааралгүй гар гараасаа атгасан хэвээр зогссоор байсансан. Гэхдээ одоо бодоод байхад би мэдэж байсан ч тавихыг хүсээгүй байх. Тухайн үедээ хүлээн зөвшөөрч чадаагүй болохоос биш.

"Тэд биднийг алдсан бололтой. Чи зүгээр биз дээ?" Тэр хэвийн амьсгалхыг хичээсээр ийн өгүүлэх үед нь би түүний царайг тогтон харлаа. Биеийг нь ажиглаад завгүй байсан ч царайг нь харах үед бүх зүйл өөрчлөгдөх шиг санагдсаныг нуугаад яах билээ. Яагаад гэвэл тэр минь миний амьдралдаа харж байсан хамгийн царайлаг залуу байж таарсан юм.

"Тиймээ, зүгээр. Баярлалаа. Гэхдээ би чамайг тэгж сүртэй дуугарахаар чинь тэднийг бүгдийг нь зодох юм байх гэж бодож байлаа шүү."

Him & I  | MKWhere stories live. Discover now