Марк үнэндээ миний бодож байснаас илүү романтик залуу байж таарсан юм. Анх түүнийг харахад л савхин хүрэм янзалж гоё болгоогүй хэрнээ сайхан харагдах үс гээд үнэхээр царайлаг хулигаан залуу шиг харагдаж байсан болохоор романтик гэж бодоогүй хэрэг лдээ. Үнэн гэвэл анхны болзоон дээрээ ч тэгж бодож байсанаа нуугаад яах билээ. Түүний өмсөж ирсэн үнэхээр гоёмсог хослол, дээрээс нь цаг гаргаж янзалсан үс нь түүнийг боловсон харагдуулахаас илүүтэй ямар нэг мафитай холбоотой хүн шиг харагдуулж байсан юм. Гэхдээ би энэ тухай түүнд хэлээгүй ээ. Гартаа нэг ширхэг сарнай барьчихаад яг яаж харахаа мэдэхгүй хөөрхөн инээж байсан түүнд ер нь хэн тэгж хэлж зүрхлэх юм.
"Чи их сайхан харагдаж байна." Надад сандал татаж өгөхдөө хэлсэн үг нь миний бүхэл өдөрийн хөдөлмөрийг хамгийн сайн магтаалаар үнэлэж буй мэт санагдаж байлаа. Эгчийнхээ хуриманд зориулж авсан байсан тансаг хар даашинзаа энэ өдөрт зориулан өмссөндөө би маш их баяртай байв.
"Чи ч гэсэн сайхан харагдаж байна." Над руу сунгасан байсан сарнайг аваад ийн өгүүлэхэд тэр шилэн хүзүүгээ ичих мэт илсээр доошоо харлаа. Гэвч түүнийг яаж ч нуух гээд ягаарч байсан хацар нь надад тун тод харагдаж байсан юм.
Бидний уулзсан кафе нилээн дажгүй ресторанаас тийм ч хол биш байсан тул Марк намайг өөртэй нь хамт оройн хоолонд орохыг асуулаа. Би ч татгалзсангүй. Тэр бүхий л үдшийн турш тун эелдэг боловсон байсан бөгөөд жижиг зүйл дээр ч миний бодлыг асууж төлбөр тооцоон дээрээс бусдаар надаас огт зөрсөнгүй. Мэдээж тооцоон дээр ямар адал явдал тохиолдсон нь ойлгомжтой шүү дээ. Гэвч би өөрийн биеэ даасан гэх тун эрхэм чухал үзэл бодлоо яагаад ч юм энэ үдэш түүнээс илүү тавьж чадаагүй юм. Тиймдээ ч Марк тун аз жаргалтайгаар бүх төлбөр тооцоог хийсэн билээ.
Үүний дараагаар бид гудамжаар хэсэг ярилцан алхсан бөгөөд түүнийг гарыг минь маш болгоомжтойгоор атган авахыг мэдрэхдээ би бараг л хорвоо дэлхийг ардаа орхиод нисчихээгүй гээч. Ямар их догдолж байсанаа ямар нэг зүйлтээ зүйрлэж ч чадахгүй нь. Гэвч нэг зүйл сэтгэлийг минь зовоож байсан нь тэр миний юу мэдэрч байгааг мэдэж байгаа болов уу гэх бодол байсан юм. Би хичнээн ч баярлаж сайхан байсан тэр бүх мэдрэмжээ нүүрэн дээрээ илэрхийлэхдээ бага зэрэг муу юм лдаа.
Гэвч сүүлдээ тэр бүх он жилүүдийн даараа бодоод үзэхэд түүнд миний мэдрэмж нүүрэн дээр минь харагдаж байна уу үгүй юу хамаагүй байсан юм шиг байна лээ. Тэр минь намайг яг байгаагаар нь л хайрлаж мөн хайрласаар дууссан юм байна лээ.

YOU ARE READING
Him & I | MK
FanfictionСүнс минь тэнгэр огторгуйд түүнийг хайн тэнэж хоосон үлдсэн бие минь оюун ухаантайгаа тарчлана.