"За хүүхдүүдээ өнөөдөр манай ангид шинэ хүүхэд шилжиж ирж байгаа. Нэр нь Жон Жонгүг" багшийн хэлсэн үгэнд толгой өндийлгөн харвал цав цагаан царайтай тас хар үстэй нэгэн даруухан хүү өмнө минь зогсож байлаа.
"Сайн байцгаана уу? Намайг Жон Жонгүг гэдэг. Танилцсандаа таатай байна" хэмээн даруухнаар хэлээд мишээн зогсох аж.
"Аан тэнд Юригийн хажууд очоод суугаарай" хэмээн багш надруу заах аж.
Миний хажууд ирж суухад нь л түүнийг ямар эелдэг даруу төлөв болохыг нь мэдлээ.
Дөнгөж 17хон настай юм байж ийм өргөн цээжтэй булчинлаг байх гэж.
Түүний хичээлийн цамц булчинг нь барьж овойж товойн гарч ирсэн харагдаж байлаа.
"Сайн уу? Чамайг Юри гэдэг бололтой. Найзууд болж болно биздээ"
"А..аан тийм ээ. Хан Юри гэдэг. Танилцсандаа таатай байна" гацаж түгдчин хэлэхэд тэр нүүрэндээ бяцхан инээмсэглэл тодруулж буй нь харагдах аж.
Эхний долоо хоног тэр надаас салсангүй.
7 хоногийн дотор бид хоёр их дотно болж амжсан юм.
Өдөр болгон хамт сууж, номын сан орж, би Жонгүгт хичээлээ нөхөж авахад нь тусалж байлаа.
Түүнээс авдаг мэдрэмжүүд нэг л өөр.
Өдөр ирэх тусам л хармаар санагдаад хамт байгаад баймаар байдаг болчихож.
Ийм хурдан хугацаанд...
Би аль хэдийн түүнд сэтгэлтэй болсон бололтой.
Үүнийгээ нуухын тулд их хичээх хэрэгтэй байх. Учир нь түүнийг ойртож ирэх болгонд миний зүрх чихэнд тодоор сонсогдохоор цохилж эхэлдэг.
Сургуульдаа найз байдаггүй болохоор надад үнэхээр тааламжтай байсан юм.
Тэр өдөр бүр надад гүзээлзгэнэтэй сүү авчирч өгдөг байлаа.
Би уг нь тийм нялуун чихэрлэг зүйлд дургүйл дээ. Гэвч Жонгүг намайг дуртай болгож байсан юм.
Жонгүг өөрийгөө хичээлдээ муу, ойлгож чаддаггүй гэж хэлсэн боловч тэр миний зааж өгсөн хичээлүүдийг шууд шууд л ойлгож байсан юм.
YOU ARE READING
ᴇᴜᴘʜᴏʀɪᴀ✔️
FanfictionХэнийг ч хайрлаж чадахгүй байх гэсэн бодлыг минь ор тас мартуулаад л наддаа хүрээд ирсэн...