Jealousy

836 68 2
                                    

Гэртээ ирээд хувцасаа солиод үсээ угаачихаад гараад иртэл утсанд зурвас ирсэн байлаа.

Жонгүг хүү байх чинь. Юу гэсэн болдоо энэ муу.

Гараад ир ярилцах зүйл байна

Юу вэ? Зүгээр утсаар л ярина биз.

Хариу бичилгүйгээр шууд залгах бол ганц дуудуулаад л авлаа.

Юу болсон болоод бас дуудаад байгаа юм.

Гарч ирэхээр чинь ярилцъя. Гадаа чинь байна.

Юу вэ? Хэзээнээс байсан юм. Гэхдээ би дөнгөж сая үсээ угаасан болохоор нойтон үстэй гармааргүй байна. Зүгээр л утсаар хэлчихээч дээ.

5минутын дотор гарч ирэхгүй бол гэрт чинь орлоо шүү.

Хөөе золиг минь би яагаад гарах ёстой гэж.

Call ended

Намайг үгээ хэлж дуусаагүй байхад тасалчих юм. Бүдүүлэг гэдэг нь.

Хувцасаа зузаалж хэдэн давхар малгай өмссөний эцэст гэрээс гарахад үүдэнд Жонгүг зогсож байлаа.

"Гэртээ ганцаараа байдаг гэж мэдсээр байж 'Гэрт чинь орлоо шүү' ч гэх шиг. Юу болсон болоод өвлийн хүйтэнд хүн дуудаад байдаг юм"

"Би Набид үерхэх санал тавих гэж байгаа. Бүжгэн дээр тавина. Тэгээд чамайг жаахан тус болоод өгөөч гэх гэсэн юм"

"Хөөе Жон Жонгүг чи одоо галзуурчихаа юу? Хар өвлийн хүйтэнд ийм юм ярих гэж намайг дуудсан хэрэг үү? Утсаар л ярьчихаж болох л байсан байна шд"

"Тэглээч би хүнтэй үерхэж үзээгүй болохоор наад асуудалд чинь орж чадахгүй байх. Бас би тэр бүжигт чинь очихгүй. Орлоо орлоо" хэмээн ширэв татан хэлчихээд гэрлүүгээ оров.

Шатаар өгсөж явахад нүдийг минь нулимс бүрхэж, дүүрээд асгарах шахам байлаа.

Хэдий бага хугацаа ч гэлээ танилцсанаасаа хойш цаг үргэлж хамт байчихаад ямар юм ойлгодоггүй юм бэ? Эсвэл би тийм сайн нууж чадсан юм болов уу?

Нулимсаар дүүрсэн нүд минь юм харахаа больж шатан дээр суухад хүргэв.

Арай ядан тэсэхдээ утсаа гаргаж ирээд хоолойгоо засан хэн нэгэн рүү залгана.

Байна уу? Өдрийн надад тавьсан санал чинь хүчинтэй болов уу?

Мэдээжийн хэрэг. Гэхдээ гэнэт юу болсон болоод...

ᴇᴜᴘʜᴏʀɪᴀ✔️Where stories live. Discover now