Proposal

585 44 1
                                    

Yuri's POV
Эмнэлэгээс гараад шууд л гэртээ очив.

Өрөөрүүгээ ороход шөнийн явдал санагдаж хар дарсан зүүд байхгүй яавдаа гэж харамсан зогсоно.

"Юри өчигдөр юу болсон юм. Яагаад ингэж их цочирдсон юм бэ?"

"З-зүгээр л Жиминтэй жаахан маргасан. Түүнийг өмнө нь тийм их ууртай байхыг нь хараагүй болохоор жаахан айсан бололтой. Одоо санаа зоволтгүй ээ"

Жонгүг орж ирэхдээ хоолны материал авч ирсэн болохоор хоол бэлдэхээр гал тогоог зүглэв.

Харин би усанд орохоор угаалгын өрөөг зүглэсэн юм.

Яагаад Жиминийг тийм ааш гаргасныг үнэхээр мэдэх юм алга.

Уг нь үнэхээр цайлган гэнэн хүн юмсан.

Надад хайртайг нь мэдэх ч гэлээ, хэзээ ч түүнийг зөрүүлж хайрлаж чадахгүй гэдэгээ бас мэддэг болохоор түүнийг өөрөөсөө түлхдэг байсан.

Гэхдээ түүнийг олон удаа хайрлах гэж үзсэн боловч бүтээгүй.

Шүршүүрийн ус гэнэт хүйтэн болоход бодол санаа минь сарнин алга болж, цочсондоо болоод чангаар орилчихов.

Гэтэл хаалганы цаанаас Жонгүгийн дуу сонстож "Зүгээр үү? Юу болсон бэ?" гэж сандран хэлэх аж.

"Зүгээр ээ ус гэнэт хүйтэн болсонд нь цочсондоо болоод ингэчихлээ. Санаа зоволтгүй дээ би зүгээр"

"Үнэхээр зүгээр биз. Тэгвэл би буцаад явлаа шүү"

"6 months later"

"Юри үнэхээр яагаад нүүж ирэхгүй гээд байгаа юм бэ?"

"Үнэндээ бол тэр гэртээ үнэхээр их дасчихсан байна. 16 настайгаасаа хойш л амьдарсан болохоор тэндээс явна гэхээр эвгүй санагдаад байх юм"

"Зүгээр дээ. Чи заримдаа очиж байж болно шүү дээ. Чамайг зөвшөөрвөл одоо ч хамаагүй очоод нүүлгээд ирмээр байна"

"Хөөх үри Жонгүги надтай хамт амьдрахыг үнэхээр их хүсэж байгаа юм байна даа"

"Тэгэлгүй яахав дээ. Өдөржин хамт байсан ч гэсэн орой болохоор санаад байгаа юм чинь"

"Тэгвэл маргааш завтай юм чинь танайх руу нүүе. Өнөөдөр би бүх юмаа цэгцэлж дуусгах хэрэгтэй болох нь ээ. Тэгвэл ингээд явлаа маргааш уулзая"

Түүний машинаас буухдаа Жонгүгаар хүргүүлж болохоо санан буцаж суугаад "Хүргээд өг" хэмээн хэллээ.

ᴇᴜᴘʜᴏʀɪᴀ✔️Where stories live. Discover now