Excitement&Fear

616 45 1
                                    

Түүнд тэврүүлэн зогсохдоо дотроо хадгалж байсан бүхий л гунигаа мартаж, нулимстайгаа хамт гадагшлуулж орхилоо.

Өнгөрсөн бүхий л хугацаанд би түүнийг битүүхэн хайрлаж байсан бололтой.

Түүнийг хайрлах хайр минь зогсоогүй байсан бололтой.

Удаан хугацааны дараа дөнгөж уулзаад, ярилцах төдийд л дотно мэдрэмж төрүүлэх тэр нэгэн хүнд би өөрөөсөө ч илүү хайртай бололтой.

Тийм багаасаа хүн гэдэг аймшигт араатанг дахиж хайрлаж чадна гэдэгтээ эргэлзэж байсан миний эргэлзээг тайлж, өөрийгөө хайрлахад хүргэсэн тэр нэгэн залуу.

Түүнд тэврүүлэн зогсох үед толгойд минь их олон юм бодогдож байлаа.

Бодлыг минь сарниулж Жонгүг "Юри би чамд хайртай. Маш их хайртай өөрөөсөө ч илүү хайртай" хэмээн хэлэх аж.

Түүний хэлсэн үг зүрхийг минь догдлуулж, сэтгэлийн утсыг минь хөндөх шиг болж, татарч байсан нулимс минь буцаад гол мөрөн шиг урсаж эхлэв.

Энэ үгийг л сонсох гэж энэ олон жилийг ардаа орхисон байх.

Ганцхан түүнээс л сонсох гэж тэвчээртэйгээр хүлээсэн байх.

Улам энгэрт нь шигдэхэд, тэр тэврэлтээ чангалан зогсоно.

Байшингийн дээвэр дээр хүйтэн болж байсанд бид доош буун халуун кофе уухаар кафе орлоо.

Бидний дунд жаахан эвгүй байдал үүсч байх аж.

Яагаад ч юм би түүнтэй яриа өрнүүлэхээс эмээж байлаа.

Уг нь түүнтэй ярих өчнөөн олон зүйл байгаа юмсан.

"Намайг гэж яаж мэдсэн юм"

Түүний хариулт миний сонирхлыг ихээхэн татаж байсан юм.

"Үүнийг нууц хэвээр нь үлдээсэн нь дээр байх"

"Яагаад ингэж байгаа юм. Би мэдэж болохгүй хэрэг үү?"

"Одоохондоо мэдээд хэрэггүй болов уу гэж бодож байна"

Кофегоо ууж дуусгаад тэндээс гарч гадуур алхах боллоо.

Биенээсээ ганц хоёр асуулт асууж, хөнгөхөн сэдвээр ярилцаж байх зуур гэнэтхэн л гэдэс минь хоржигнон дугарч намайг эвгүй байдалд оруулах нь тэр.

ᴇᴜᴘʜᴏʀɪᴀ✔️Where stories live. Discover now